
Ай Вэй Вэй “Ямар улс аливаа хуулийн шийдвэрийг шүүх хуралдаангүйгээр гаргаж байсан юм бэ. Тэд зүгээр л ичгүүрт унахаас сэргийлж байгаа юм” хэмээн “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид ярив. Өнгөрсөн онд түүнийг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн 81 хоног хорьж саатуулсан. Гэхдээ өнөөг хүртэл чухам ямар хэрэгт гэдгээ албан ёсоор огт танилцуулаагүй бөгөөд шалгалт үргэлжилсээр байгаа гэдгийг л сануулсан байна. Түүнийг Бээжингээс гарч явахыг хориглосон байгаа.