Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Шүүгдэгч, хариуцагч нь бус өмгөөлөгчид нь шүүхээс “ял” сонссон сонин тохиолдол Монголд болоод байна. Цагдаагийн экс дарга нарыг өмгөөлж байсан О.Алтангэрэл “ахлагчтай” өмгөө­лөгчид үйлчлүүлэгчээсээ татгалз­саныхаа төлөө ийм хариуцлага хүлээхээр болоод байгаа юм. “Шударга” шүүхийн өөдөөс пээ­дийсэн нь шүүгчдийн дургүйг ч хүргэсэн байх. О.Алтангэрэл нар шүүгдэгчдийг зүйлчилсэн зүйл анги нь Үндсэн хууль болоод хол­богдох хууль тогтоомжийг зөрч­сөн. Ер нь л өмгөөлөгч байсан, байгаагүй яллах шийдвэр нь аль хэдийнэ бэлэн болчихсон байгаа жүжигт оролцохгүй гэж үзсэн учир үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, уржигдар шүүх хурлыг орхисон юм. Гэтэл шүүхээс тэдний эл шийдвэрийг  хууль зүйн үндэслэлгүй гээд зогсохгүй гэм буруутай хэмээн “хатуурхаж” тухайн үед 30 орчим минут албадан саатуулав. Үүний дараа юм юм л боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэлийн шүүх гэх мэтчилэн энэ салбарынхан нийлж байгаад өмгөөлөгчид рүү “дайрлаа”. Өмгөөлөгчид хууль зөрч­сөн, захиргааны арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Улстөржсөн хэрүүл, маргаан ийнхүү өмгөөлөгч, шүүх гэж хоёр талцсан байдалтай болж өргөжлөө. Ингээд зогсохгүй “са­хилгагүй” өмгөөлөгчдийг 7-14 хо­ногоор баривчлах буюу мөнгөн торгууль ногдуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхээс аль хэдийнэ захирамж гаргажээ. Тиймээс өмгөөлөгчдийг хэзээ мөд­гүй баривчилж, Ч.Амар­болд нартай хамт хорьж магадгүй байна. Сонин юм ч болох нь дээ, Монголд.   

Т.ЭЛИСА

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж