Ромын пап Фидель Кастротой уулзжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Ромын пап Фидель Кастротой уулзжээ

Ромын католик шашны тэргүүн XVI Бенедиктийг айлчлалаа дуусгасны дараа Куба үдэн мордуулав. Халуун орны усан бороотой байсан ч нисэх буудал хүртэлх замд хэдэн мянган кубачууд хамба ламыг халуун дотноор үдэж байв.

Ромын пап Гавана хотын түр байрнаасаа “папамобиль” машинаараа 17 км замыг туулан нисэх буудалд очив. Үдэн гаргах ёслолд Кубын лидер Рауль Кастро, Гавана хотын хамба лам Хайме Ортега болон мужуудын хамба лам нар, Засгийн газрын гишүүд зэрэг хүмүүс оролцжээ.

Номлогч гурав хоногийн айлчлалаа Ромын хамба лам Сантьяго-де-Куба  хотоос эхлэн нийслэлийн Хувьсгалчдын талбайд айлтгал уншжээ. Кубын гол шүтээн болох Эль-Кобре сүмийн Эх дагины дүрд ламтан мөргөжээ.

Тэрээр Гавана хотод Рауль Кастро болон Кубын хамбуудтай уузсан байна. Хувьсгалын талбайд лам мөргөл айлдаад дараа нь Фидель Кастротай уулзав. Улс нийгэм, оюун санаагаа шинэчлэхийг хамба лам кубачуудад уриалжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж