LG компани уян дэлгэц үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

LG компани уян дэлгэц үйлдвэрлэнэ

LG компани нь уншиж бичих зориулалт бүхий уян дэлгэц үйлдвэрлэж эхэлсэн тухай Лента.Ру мэдээллээ.

Дэлгэцийг электрон бэх нэртэй технологиор (e-ink) хийж байгаа юм. Одоо хэрэглээнд байгаа e-ink шилэн дэлгэцүүдээс LG компанийн үйлдвэрлэх дэлгэц нь уян байдлаараа ялгагдах аж. Уян дэлгэцэнд хуванцар хуудсыг ашиглах бөгөөд энэ нь утасны нүүрийг хамгаалдаг хальстай илүү төстэй харагдана гэж үйлдвэрлэгчид тайлбарлаж байна. Шинээр бүтээж байгаа уян дэлгэц нь шилэн дэлгэцээс хамаагүй  нимгэн бөгөөд тунгалаг шинж чанартай байх гэнэ.

LG уян дэлгэц 6 инч хэмжээтэй, 14 гр жинтэй байна. Компани дэлгэцээ эхлээд Хятадын зах зээлд нийлүүлэх бөгөөд дараа нь Европын орнуудад гаргах юм.

Түүнчлэн ОХУ-ын “Роснано” төрийн өмчит корпораци Plastic Logic үйлдвэрийг өнгөрсөн оноос Зеленоград хотод барьж эхэлсэн юм. Энэ үйлдвэрт мөн уян дэлгэц үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд ирэх жилээс бүтээгдэхүүнээ танилцуулах гэнэ. “Роснано” корпорацийн тэргүүн Анатолий Чубайс хэлэхдээ сургуулийн таблетуудад уян дэлгэцийг хэрэглэж эхэлнэ гэж хэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж