Замын-Үүд боомт орчимд онцгой байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Замын-Үүд боомт орчимд онцгой байдал зарлажээ

Зүүн гурван аймагт буюу тэр дундаа Дорноговь аймгийн Замын –Үүд боомт орчимд онцгой байдал зарлалаа. Учир нь энэ хэсэгт цаг агаарын байдал хүндэр , цасан болон шороон шуурга шуурах тул ОБЕГ-аас аймгийн Засаг дарга болон холбогдох хүмүүст анхааруулга өгч, өчигдөр 20:00 цагаас өнөөдөр 08:00 цаг хүртэл онцгой байдал зарлахыг үүрэгдсэн байна. Мөн Дархан-Уул аймгийн 124-ийн даваа гэдэг газар цасанд зам боогдож, машин явахааргүй болсон гэнэ. Дорнод, Сүхбаатар, Дундговь  зэрэг аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болох төлөвтэй байгааг Ус цаг уурын эрдэмшинжилгээний газар болон онцгойгоос анхааруулан сэрэмжлүүлсэн байна.

                                                                                                                                  Э.Саран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж