Нарны зайгаар ажиллах онгоцыг туршина

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Нарны зайгаар ажиллах онгоцыг туршина

Швейцарь улс нарны зайгаар ажиллах Solar Impulse нэртэй нисэх онгоцыг туршихаар ажиллаж байна.

Туршилтын нислэгийг  ирэх зургадугаар сард Швейцариас Марокко руу хйихээр төлөвлөжээ.

Нислэг 48 цагийн турш үргэлжилж, 2,5 мянган км замыг туулах юм. Нислэг хийхэд нэг ч дусал шатахуун хэрэглэхгүй зөвхөн нарны зайгаар явах гэнэ. Нислэгийн баг Мадрид хотын ойролцоо нэг бууж, нисгэгчид байраа солих аж.

Solar Impulse онгоц нь 1,6 тонн жинтэй, нислэгийн дээд өндөр нь 8,5 мянган метр бөгөөд дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй юм. 12 мянган нарны зай нь онгоцны аккумляторыг 24 цаг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд шөнийн цагт нислэг хийх боломжтой гэнэ.

Хоёр жилийн өмнө 24 цагийн турш нисэх туршилтыг амжилттай хийсэн ажээ. Нислэгийн багийн хоёр нисэгч Бертран Пикар болон Андре Боршберг 2014 онд дэлхийг тойрох аяллын нислэг хийхээр төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж