Дархан өртөөний ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Дархан өртөөний ажилтай танилцлаа

Дархан аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат, мөн тус аймгийн ИТХТ-ийн дарга Л.Гүнчин нар аймгийнхаа УБТЗ-ын Дархан өртөөнд ажиллаа. Тус өртөөний захиргаа аймгийн удирдлагуудад зориулж нэрэмжит тусгай галт тэрэг гарган төмөр замын Дархан зангилааны аж ахуйн нэгжүүдээрээ аялуулж ажил байдлаа танилцуулсан байна. Өнгөрсөн онд тус өртөө 348187 зорчигчид үйлчилж, 1492506 тн ачааг 23924 вагонд ачин, 14131 вагоноос ачаа буулган, 208413 вагон явуулж нэг тэрбум 443 сая төгрөгийн орлого олж, 216 сая төгрөгийн орлого олж, 216 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. 2012 онд Дархан өртөө 78 айлын орон сууцыг барих бөгөөд гол төлөв залуу төмөр замчдаа оруулах гэнэ. Мөн Дархан-Уул аймгийн захиалгын дагуу төсвийн хөрөнгөөр 649 сая төгрөгийн төсөвт өртөгтэй нүхэн гарцыг УБТЗ өөрөө барихаар ажлаа эхэлж, эхний төмөр хоолой нь бууж байгаа ба хамгаалалтын 1600 орчим метр хашааг бас УБТЗ-ын хөрөнгөөр хийнэ гэнэ. Аймгийн удирдлагууд Дархан зангилааны  ажилтай танилцсаны дараа Сэлэнгэ ,Зүүнхараа, Эрдэнэт, Дарханы вагонызүтгүүрийн толгойг засварладаг Депо болон дохиолол холбооны нэгдүгээр анги, замын нэгдүгээр ангийн ажил байдалтай танилцаж, төмөр замын “Улиасхан”, “Хэрэмхэн” цэцэрлэгүүдээр орж танилцсан байна.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж