“Жем интернейшнл” ххк оху-ын шилдгүүдтэй 3 дахь жилдээ өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Жем интернейшнл” ххк оху-ын шилдгүүдтэй 3 дахь жилдээ өрсөлдөж алт, мөнгөн медаль хүртлээ

Монгол түмний сар шинийн баяртай давхцан ОХУ-ын Москва хотын хамгийн том үзэсгэлэн болох “PROD EXPO-2010” олон улсын үзэсгэлэн энэ сарын 9-12 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “PROD EXPO” үзэсгэлэн нь ОХУ болон Европын орнуудын дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох үзэсгэлэн бөгөөд 17 дахь жилдээ зохион байгуулагдаж дотоодын болон гадаадын хүнсний үйлдвэрлэгчдийн нэр хүнд, бүтээгдэхүүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдогоос гадна хамтрагч түншүүдтэйгээ холбоо тогтоох, туршлага солилцох зэрэг өндөр ач холбогдолтой юм. Энэ удаагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнг ОХУ-ын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 30 улсын 1900 гаруй шилдэг үйлдвэрлэгчид оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан өрсөлдлөө.
Москвагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнгийн нэг томоохон хэсэг нь Олон улсын амтлагааны уралдаан байдаг бөгөөд энэхүү уралдаанд архи, вино, ликёр, конъяк, виски зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 200 гаруй үйлдвэрлэгчид өрсөлдсөн юм. 12 дахь удаагаа зохион байгуулагдсан тус уралдаанд Хүнсний манлай үйлдвэр “ЖЕМ Интернэшнл” ХХК 3 дахь жилдээ Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож ОХУ-ын болон Олон улсын шилмэл шүүгчдээр бүтээгдэхүүнийхээ чанараа үнлүүлж “Chinggis Platinum” брэндээрээ Алтан медаль, “Алтан буудай” брэндээрээ хошоо Мөнгөн медаль хүртлээ. Жил ирэх тусам чанар амт нь сайжирч, олон орны нэр хүндтэй брэндүүдтэй энэ тэнцүү өрсөлдөж байгаа “ЖЕМ Интернэшнл” ХХК-ийн бүтээгдэхүүнүүдийг “PROD EXPO” үзэсгэлэнгийн шүүгчид нилээдгүй олзуурхаж байсанаас гадна,  бусад өрсөлдөгч компаниудын сонирхолыг маш ихээр татсан юм.
“PROD EXPO-2010” үзэслэнгийн 12 дахь удаагийн амтлагааны уралдааны тэргүүлэгч гишүүн Зайцев А.Ю:
Сайн байна уу. Энэ удаагийн “PROD EXPO-2010” үзэсгэлэнгийн Амталгааны уралдааны ач холбогдлын талаар хэлэхгүй юу.
Сайн байна уу. “PROD EXPO” үзэсгэлэнгийн Амталгааны уралдаан бол ОХУ-д хамгийн том нэр хүндтэй урладаан юм. Ер нь согтууруулах ундааны хамгийн том шалгаруулалт нь гэж хэлж болно. Мэдээжийн хэрэг ОХУ гэлтгүй дэлхийн хэмжээнд архины зах зээл дээр хүчтэй нөлөө үзүүлдэг юм.
Энэ удаагийн Амтлагааны уралдаанд хичнээн оролцогч оролцсон бэ?
Энэ удаагийн уралдаанд 30 орны ойролцоогоор 200 орчим оролцогчид оролцож байгаа. Энэ бол маш том тоо. Томоохон оролцогчдын тоог хэлэхэд ийм байна.
Шагнал олгох шалгуур нь юу байдаг вэ? Ямар мэргэжилтнүүд шүүн явуулдаг вэ?
Бид шалгаруулалтандаа хамгийн шилдэг амтлагчдыг сонгон оролцуулдаг. Архин бүтээгдэхүүний шалгаруулалтандаа ОХУ, Казакстан, Украйн болон бусад улсуудын мэргэжилтнүүдийг оролцуулдаг. Харин Вино дарсны төрөлд тэрнээс ч олон тооны улсуудын мэргэжилтнүүдийг оролцуулдаг. Амталгааны шүүгчдийг сонгон шалгаруулахдаа бүтэн жил ажилладаг бөгөөд энд ямар нэгэн үйлдвэрлэгчид буюу ямар нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн төлөөлөлийг сонгодоггүй. Учир нь уралдааны шалгаруулалтанд ямар нэгэн лобби орох, будлиантуулахаас сэргийлж байгаа юм. Энэ бол маш том ажил бөгөөд үүний хажуугаар амталгааны шалгаруулалтаас гадна тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хэрхэн хүлээн авч байгааг мөн судалдаг.
Та амтлагааны уралдаанд оролцож байгаа “ЖЕМ Интернэшнл” ХХК-ийн тухай хэлэхгүй юу. Энэхүү шалгаруулалтанд анх удаа оролцоогүй байгаа л даа.
Тиймээ “ЖЕМ Интернэшнл” ХХК манай үзэсгэлэнгийн амталгааны уралдаанд байнга оролцож байгаа бөгөөд жил ирэх тусам бүтээгдэхүүний чанар амтын хувьд дэвшилтэд хэмжээнд очиж сайжруулж байгааг хэлэхэд таатай байна. Энэ жилийн амталгааны шалгаруулалтаас Алтан медаль авсан явдал нь маш өндөр үзүүлэлт юм. Шалгуур өндөртэй “PROD EXPO” үзэсгэлэнгээс медаль хүртэнэ гэдэг архи үйлдэврлэгчдийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд тус үзэсгэлэнгээс өмнө нь “ЖЕМ Интернэшнл” ХХК “Chinggis Gold” брэндээрээ Алтан, Мөнгөн медаль, “Chinggis Platinum” брэндээрээ Хүрэл медаль, “Алтан буудай” брэндээрээ Мөнгөн медаль тус тус хүртэж байсаныг санаж байна. Бид үүнд маш их сэтгэл өндөр байгаа. Учир нь Монголын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний чанар, амтанд байнга анхааран ажиллаж мөн манай үзэсгэлэнд удаа дараа амжилттай оролцож байгаа нь сайшаалтай юм.
Танай Москвагийн үзэсгэлэн бусад үзэсгэлэнгээс юугаараа ялгаатай вэ? Байр сууриараа хэдэд явдаг вэ?
Дэлхийд нийлээд хэдэн чухал томоохон амтлагааны уралдаан байдаг. Миний хувьд  нилээн хэдэн жил Их британийн “International wine and spirit challange” шалгаруулалтын комиссд ажиллаж байсан. Харин архин бүтээгдэхүүний шалгаруулалтаараа “PROD EXPO”-ийн амтлагааны уралдаан нь оролцож байгаа улсуудын тоо, оролцогчдын цар хүрээгээрээ дэлхийн томоохон шалгаруулалтын тоонд ордог.   

Николай КРИВОМАЗОВ /“Русская Водка” сэтгүүлитйн эрхлэгч/
Сайн байна уу.Та өөрийн эрхлэн гаргадаг “Русская Водка” сэтгүүлийн тухай мэдээлэл өгөхгүй юу? Хэд дэх жилдээ эрхлэн гаргаж байгаа вэ?
Өдрийн мэнд. Сайн байна уу нарлаг Монголын ард түмэн минь. Өнөөдөр надад их тааламжтай байна. Учир нь шилдэг архи шалгаруулах амталгааны уралдаанаас Оросын нэр хүндтэй архинуудтай өрсөлдөж танай “Чингис Платинум” архи алтан медаль, “Алтан буудай”  архи Мөнгөн медаль авсан явдалд баяртай байна. Манай сэтгүүл одоо 20 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд Орос архины хөгжил дэвшил, техник технологийн талаарх мэдээ мэдээлэл өгөхөөс гадна уламжлалт технологи, дарс виноны талаар мөн хүмүүс хоорондын харилцааны талаар түлхүү нийтэлдэг юм.
Амталгааны уралдаанд ялсан “Чингис” архины хувьд Оросын уламжлалт архин бүтээгдэхүүний технологитой харицуулахад маш зөв явж байгааг харж байна. Энэ нь үйлдвэрлэгчид нь зөв чиглэл, зөв технологи, зөв хэрэглээ рүү явж байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр та бүхнээс цаашид энэхүү зөв замаасаа битгий хазайгаараа гэж хүсмээр байна. Манай үзэгчдэд ярилцлага өгсөнд баярлалаа. Мөн танай сэтгүүлд амжилт хүсье.
“ЖЕМ Интернэшнл” ХХК “PROD EXPO” үзэсгэлэнд жил дараалан ажилттай оролцож Монгол улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийг дэлхийд таниулж байгаадаа баяртай байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж