”Гоодаль” үдэшлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

”Гоодаль” үдэшлэг зохион байгуулав

Гоодаль сэтгүүл хамтран ажилладаг байгууллагуудтайгаа харилцаагаа өргөжүүлэх, өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилтаа түншүүддээ танилцуулах зорилготой үдэшлэгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн үдэшлэг 3-р сарын 22-нд Ivy ресторанд болж өнгөрлөө. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Гоодаль сэтгүүлийн баг нь мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг фото студийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголд анх удаа сар дутмын, үнэгүй тараагддаг Нийслэл гайди сэтгүүл гаргаж уншигчдын гарт амжилттай хүргэж байгаагаа энэ үдэш онцолж байв. Тус үдэшлэгт зөвхөн гоодаль сэтгүүлийнхэн үйл ажиллагаа танилцуулаад зогсохгүй тэдэнтэй хамтран ажилладаг Скайтел ХХК, АПУ ХК, Алтай кашмир ХХК, L’Occitane брэнд, Эрвээхэй номын дэлгүүр зэрэг бизнесийн байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцсон. Үдэшлэгийг Хийлч Байгалийн сонгодог аялгуу, дуучин BX-ийн цоглог хэмнэл, Kush and Oyuka хамтлагийн жазз айзам хөгжөөж, Алтай Кашмир ХХК-ын загварын үзүүлбэрүүд чимэглэж байв. Үдэшлэгт ирсэн зочдын дунд Moet&Chandon, Алтай кашмир, L’Occitane брэндийн гарын бэлэг Нийслэл фитнесс, “Гоодаль” мэргэжлийн фото студи,  “Biwonрестораны эрхийн бичгүүд зэрэг хонжворууд бүхий азын сугалаа зохион байгуулагдсанаас гадна ирсэн бүх зочдод гарын бэлэг түгээж байсан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж