Хошин урлагийн анхдугаар наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хошин урлагийн анхдугаар наадам болно

"Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам" ирэх дөрөвдүгээр сарын 1-нд буюу инээдмийн баяраар болох гэж байна.  Тус наадамд Монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшнууд оролцож үзэгчдэд уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэн сонирхуулах юм байна.

Энэхүү наадмын үеэр Монголд хошин урлагийн үндэс суурийг тавьсан алтан үеийн жүжигчид болох Н.Цэвээнравдан, Г.Дашхүү, Л.Жанчивдорж, Л.Латиф, Б.Батзаяа, Д.Батсүх, Д.Сосорбарам, Б.Туяа, Л.Чаминчулуун, Д.Жагдаг нарын олны танил, шилдэг уран бүтээлчдэдээ энэ цагийн уран бүтээлчдээс нь хүндэтгэл үзүүлэх аж. Мөн өнөө үеийн залуу уран бүтээлчдээ урамшуулан шагнах гээд олон сонин, содон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

"Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам" Соёлын төв өргөөнд инээдмийн баярын өдрийн 18.00 цагаас улаан хивсний ёслолоор эхэлж 19.00 цагаас наадмын хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт дөрвөн цаг гаруй үргэлжилэх юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж