Хоёр өвгөн зурагтын ард суугаад хөөрөлдөж байна. Сүүлийн үед хүчтэй сурталчилж байгаа Хүндэтгэлийн ёсолгооны тухай “Энэ архины реклам байна” хэмээн оношлоод Бөхийн өргөө рүү цагаан сарын барилдаан үзэхээр явж байна. Замдаа Сүхбаатарын талбайн урдуур гарах ба цагаан сарын үеэр гарсан том гадаа самбарын сурталчилгааг хараад “Архины реклам” гэдэг бодолдоо бат итгэж байна. Гэвч цагаан сарын барилдааны нээхээр ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч ийн ёслохыг хараад “Манай Ерөнхийлөгч архины эсрэг байдаг хүн. Ингэж ёслохыг бодоход энэ архи биш болж таарлаа” хэмээн өөр зуураа ярих ба 4 сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулган дээр Ерөнхийлөгчийг ингэж ёслоосой, УИХ-ын гишүүд түрээсэй хэмээн бодож байгаагаар төгсөнө.
Энэхүү комикс цуврал бөгөөд ном болгон гаргахаар зэхэж байна. Нас насны хүний сонирхлыг татсан, танин мэдэхүйн сайхан ажил байна хэмээн хүмүүс ам сайтай байна.