Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Таны амлалт бол миний урам зориг
“Эх дэлхийн цаг”-ийг “М-Си-Эс Кока-Кола” ХХК гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж ерөнхий санхүүжүүлэгчээр оролцож байгаа нь Монголд төдийгүй олон улсын сүлжээнд талархал хүлээж байгаа билээ. Энергийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарчим нь Кока Колагийн “Эерэгээр амьдрах 7 зарчим”-ын нэгэн тулгуур багана юм. Тэд зөвхөн сургалт сурталчилгааны ажлуудыг дэмжээд зогсохгүй өөрийн үйлдвэртээ аль болох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шийдлийг сонгодогоороо онцлог юм.
Анх 2007 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Австрали дахь салбараас санаачлан Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан энэхүү жил бүрийн үйл ажиллагаанд 2011 онд гэхэд дэлхийн 135 орны 5200 гаруй хотын 1,8 тэрбум хүн сайн дураар хамрагдсан юм.
“Эх дэлхийн цаг”-ийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Монгол оронд Улаанбаатар, Улаангом, Ховд, Алтай хотуудын залуус дуу хоолойгоо нэгтгэн “Эх дэлхийн цаг”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Улаанбаатар дахь 
Улаанбаатар хотын хэмжээнд “Эх дэлхийн цаг-2012”-ын хүрээнд доорх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Үүнд:
“Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагаа болох “Лаатай үдэш” Сүхбаатарын талбайд 2012 оны гуравдугаар сарын 31-ний орой 19:30 цагаас эхэлнэ.
“Лаатай үдэш”-ийн үеэр урлагийн тоглолт, шоу үзүүлбэрүүд гэх мэт сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Тиймээс та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж