“Өрхийн хөгжлийг дэмжих жил” хөтөлбөр 40 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

“Өрхийн хөгжлийг дэмжих жил” хөтөлбөр 40 хувьтай байна

2012 оныг Монгол Улсын Засгийн газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Зүүн бүсийн уулзалтыг Дорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгууллжээ. Уулзалтанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн удирдлага, холбогдох газар, агентлагийн  дарга нар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяр нар оролцсон байна. Дээрх аймгийн удирдлагууд “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлаасаа танилцуулж, энэ ажлыг цаашид хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, зарим саналыг Засгийн газарт уламжилжээ. Дорнод аймгийн хувьд долоон зорилтот ажлын 38 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт нь 40 шахам хувьтай яваа гэнэ. Энэ онд тус аймгийн 364 өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Аймгийн хэмжээнд нийт 21921 өрх байдгаас 80 орчим хувийг хамруулан хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж хамгийн бага хэрэглээний 1267 өрхийн мэдээллийн санг бүрдүүлсэн байна. Цаашид “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хувьд л гэхэд нийтийг хамарсан ажлаас өөр санхүүжилт ирээгүй, Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт “Өрхийн хөгжих эрмэлзэл санаачилгыг урамшуулна” гэсэн заалт хэрхэн яаж урамшуулах нь тодорхой бүс, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгодог жижиг зээлд дээрх өрхийг хамрагдахад батлан даалт болон барьцаа хөрөнгийн асуудлыг хэрхэх зэрэг саналыг Засгийн газарт уламжилсан байна.  

                                                                                                                                                 Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж