Омог хоорондын мөргөлдөөнд 70 хүн алагдав

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Омог хоорондын мөргөлдөөнд 70 хүн алагдав

Ливийн өмнөд нутгийн Сабха хотноо гарсан омог хоорондын мөргөлдөөний улмаас 70 гаруй хүн алагдаж, 150 гаруй хүмүүс шархадсан байна. Ливийн шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл хийлээ.

Хар арьстан тубу омгийнхон араб омгийнхноос нэг хүнийг хөнөөсөн учраас уг мөргөлдөөн гурав хоног үргэлжлэн одоо намжиж эхлээд байгаа юм.

Гэхдээ зарим нэг мөргөлдөөн гарсаар байгаа гэнэ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж