АНУ хүмүүнлэгийн тусламжаа зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

АНУ хүмүүнлэгийн тусламжаа зогсоожээ

АНУ, Хойд Солонгост нийлүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжаа зогсоосон тухай Agence France-Presse агентлагт Америкийн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч  Питер Лавой (Peter Lavoy) гуравдугаар сарын 28-нд ярьсан байна.

Хүнсний тусламж нийлүүлэхээ зогсоосон нь Пхеньян  “Ынха-3” (“Тэнгэрийн заадас”) гэх хүнд пуужинг хөөргөх гэсэнтэй холбоотой хэмээн Пентагон мэдэгдлээ. Хойд Солонгос дэлхий орчмын тойрог замд “Кванменсон-3” (“Хурц од”) хиймэл дагуул гаргана гэж мэдэгдсэн байгаа ч АНУ тэдний хиймэл дагуулаар халхавчлан баллистик пуужингийн шинэ үеийн туршилт хийх гэж байна хэмээн сэжиглэж байгаа.
Хойд Солонгос дөрөвдүгээр сарын дундуур хиймэл дагуул хөөргөхөөр зарласан ба хэрэв тэдний пуужин нь замаасаа хазайн нутаг дэвсгэр дээгүүр нь нисвэл түүнийг угтан сөнөөх болно гэдгээ Өмнөд Солонгос, Япон мэдэгдээд байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж