Японд гурван гэмт хэрэгтэнг дүүжлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Японд гурван гэмт хэрэгтэнг дүүжлэв

Цаазаар авах ялыг 2010 оны долдугаар сараас хойш огт гүйцэтгээгүй байсан Япон улс энэ сард гурван гэмт хэрэгтний ялыг гүйцэтгэн цаазалжээ. Японы хэвлэл мэдээлэлд бичсэнээр гурван өөр шоронд гурван гэмт хэрэгтэнг энэ сарын 29-ний өглөө дүүжилжээ. Цаазаар авагдагсдын нэрийг зарлаагүй ба Associated Press агентлагийн тодруулснаар тэдний нэг нь төмөр замын буудалд таван хүнийг хөнөөсөн хэрэгтэн байжээ. Японы Хууль зүйн яам энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэх бололтой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж