Хавар цагийн дэгжин гангараа

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хавар цагийн дэгжин гангараа

100% НООЛУУРАН ПАЛЬТО

Хаврын улирлын сонгодог гангараа, чамин бас дэгжин ажил хэрэгч хувцаслалтын илэрхийлэл болдог пальто өмсөх цаг ирлээ. Гадуур хувцасны сонголтод тань өдөр тутмын, гоёлын гэх зэрэг аль ч хэлбэрээр өмсөж болох хамгийн зөв сонголт нь яахын аргагүй хээнцэр, ганган пальто гэдэгтэй та санал нийлэх биз ээ. 

Өнгө, загвар, хийц, чанараараа хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн Говь брэндийн 100% ноолууран пальтог санал болгож байгаадаа таатай байна. Дэлхийд тэргүүлэгч Герман болон Итали улсын хамгийн сүүлийн топ зэрэглэлийн техник, технологийг ашиглан түүхий эд бэлтгэхээс эхлээд 100% ноолууран даавуу, драп үйлдвэрлэх хүртэл

х бүхий л шатны боловсруулалтыг Монголдоо чанарын өндөр түвшинд хийж өнгө, загварын өргөн сонголттойгоор пальто үйлдвэрлэн худалдан авагчиддаа хүргэдэг билээ. Хөгжингүй улс орнуудын тэр дундаа Европын томоохон хувцас үйлдвэрлэгчдийн тусгай үйлчилгээний  нэрийн хуудас болдог захиалгын үйлчилгээг “Говь” ХК зөөлөн оёдлын үйлдвэрлэлдээ анх удаагаа нэвтрүүлж пальто захиалгын шинэлэг үйлчилгээг хэрэглэгчиддээ мэдрүүлсээр байгаа юм. 

Говь брэндийн ноолууран пальтоны хувьд утасны төрлөөс хамаараад нимгэн, зузаан гэсэн үндсэн 2 төрлийн материалаар хийгддэг бөгөөд материалын өнгөний тал дээр дэлхийн хувцас загварын жишигт нийцүүлэн улирлын чиг хандлагад зонхилох намар, өвөл, хавар, зуны fashion өнгүүдийг санал болгохоос гадна үндсэн өнгүүд болох классик, сонгодог бараан өнгө гээд нийтдээ 30-35 аад өнгөний сонголттойгоор үйлдвэрлэж байна. 
Пальто нь өөрөө гадуур хувцасны загвар талаасаа сонгодог хэлбэрийн онцгой хэрэглээ болж чаддаг бөгөөд нэг талаараа ажил хэрэгч нөгөө талаараа гоёлын, загварлаг хувцаслалтын төрхийг төгс бүрдүүлдэг онцлогтой. Классик загварын пальто нь ажил хэрэгч эрчүүд, бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой, үндсэн өнгүүд болох хар, хар хөх, хар саарал гэх мэт өнгүүдээр хийгддэг. Дээрх өнгүүдийн хувьд хэзээ ч хуучирдаггүй, загварын чиг хандлага өөрчлөгдсөн ч өөрийн орон зайгаа хадгалж чаддаг онцлогтой. Харин fashion загварын пальтонууд нь тухайн үеийн загвар болон өнгөний чиг хандлагыг тусгаж байдаг ба дэгжин загварлаг хувцаслах дуртай хэн бүхэнд зориулагдсан гэж болно. Хурц тод өнгүүдийн хослол, чамин оруулга бүхий хийцийг шаарддаг жил бүрийн загварын коллекци хэлбэрээр худалдаанд гардаг.

Говь брэндийн 100% ноолууран пальтог худалдаж авахыг хүсвэл Говийн нэрийн барааны дэлгүүрүүдээр  549,900₮-өөс 699,900₮-ийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд өөрийн биеийн онцлогтоо тохируулан захиалгаар хийлгэхийг хүсвэл “Говь” үйлдвэрийн дэргэд байрлах ГОВЬ САЛОНД хүрэлцэн ирж хүссэн өнгө, загвараараа сонголтоо хийж пальтогоо хийлгэх боломжтой. Түргэн хугацаанд чанар, загвар хийц хамгийн гол нь биед тааламжтай байдал зэргийг цогц байдлаар нь хэрэглэгчиддээ мэдрүүлж давтагдашгүй, зөвхөн танд зориулагдсан байдлаараа бусдаас ялгарсан сэтгэл ханамжийг өгнө гэдэгт та итгэж болох юм. 
Захиалга авах цагийн хуваарь: 

Даваа-Баасан: 08:00-17:00 цагийн хооронд

Бямба: 11:00-16:00 цагийн хооронд

Холбоо барих утас: 343675, 99177615

www.gobi.mn
www.gobi.mn/facebook
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж