Нийслэлийн архивын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын
газартай хамтран тус дүүргийн 13 дугаар хорооны архив, албан хэрэг
хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, харилцан туршлага
солилцуулах, дүүргийн хороодын үйл ажиллагаанд Архив, албан хэрэг
хөтлөлтийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, цаашид үйл
ажиллагаанд тогтмолжуулах зорилготойгоор 2012 оны 03 дугаар сарын 29-ний
өдөр “Үзүүлэх сургалт”-ыг амжилттай зохион байгуулан явуулсан ба уг
сургалтанд тус дүүргийн 28 хороодын зохион байгуулагчид оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт арга
зүйн хэлтсийн Сургалт арга зүйн мэргэжилтнүүд “Хөтлөх хэргийн нэрийн
жагсаалт боловсруулах”, “Баримтын нэр төрөл болон хадгалах хугацааг
тогтоох”, “Тусгай төрлийн баримтаар хэрэг бүрдүүлж, хадгалалтад авч,
бүртгэл хөтөлж буй байдал” /CD, DVD, гэрэл зургийн баримт, гэрэл зургийн
цомог/ зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан. Мөн уг “Үзүүлэх
сургалт”-аар Нийслэлийн Архивын газрын Архивч-сэлбэн засагчийн зүгээс
“Байгууллагын архивын баримтанд нягтлан шалгалт хийн, ангилан
төрөлжүүлэх, хадгалах хугацааг тодорхойлон, үдэж хавтаслах, нүүр
бичилтийг ямар хэлбэрээр хийх дадлага ажил”-ыг бодитоор хийж үзүүлж
тодорхой үр дүнд хүрсэн дадлыг эзэмшүүлсэн сургалтыг зохион байгууллаа.
НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗАР