Нийслэлчүүдийн махны хэрэгцээний гол
ханган нийлүүлэгч болсон Хүчит шонхор захад махны нийлүүлэлт ихсэж, үнэ
буурч эхэлжээ. Тус захад өдөрт дунджаар 40-60 тонн мах нийлүүлэгдэж
байгаа бөгөөд өнгөрсөн өвөл манай орны ихэнх нутгаар өнтэй өвөл болж,
мал сүрэг тарган тавтай онд орсны үрээр хөдөөнөөс шинэ тарган махны
нийлүүлэлт нэмэгдэж, үүнийг дагаад махны үнэ ч буурч эхэлсэн байна.
Бөөний үнэ кг нь 6000 төгрөгнөөс даваад байсан үхрийн шинэ мах 5500-5800
төгрөг болж, хонины хамгийн сайн мах кг нь 5500 төгрөгийн үнэтэй
болжээ. Махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа учир цаашдаа ч энэ үнэ буурна
гэдгийг мах борлуулагчид хэлж байна.

http://ulaanbaatar.mn/