
Шалгалтаар дүүргийн засаг даргын зүгээс ШШГТХуулийн 96-р зүйлийн 96.4, 96.5 дахь хэсэгт заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцахад Дүүргийн засаг дарга нь албадан ажил хийх ялаар шийтгэгдсэн ялтнуудыг хавар, зун намрын улиралд дүүргийн "Цэцэрлэгжилт"-ийн албанд, өвлийн улиралд дүүргийн Хот тохижилт НӨҮГазарт ажиллуулахаар хуваарилж байгаа боловч албадан ажил хийх тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон яриа таниулгаар нэг ч удаа нийтэд мэдээлээгүй, "Цэцэрлэгжилт"-ийн алба, Хот тохижилт НӨҮГазраас бусад байгууллагатай хамтарч ажиллааггүй зэрэг зөрчил гарчээ.
Мөн тодорхой байгууллагад хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг хүний ялыг тухайн байгууллагад нь, гэрээт ажлыг нь гүйцэтгүүлэн эдлүүлэхээр хуваарилж, ял шийтгэл гарцаагүй байх зарчмыг зөрчсөн байна.
Эдгээр болон шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад гарч байгаа зөрчил дутагдлыг арилгуулахаар Налайх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нарт прокурорын шаардлага хүргүүлсэн бөгөөд шалгалтын дүнг НШГА-ны хорихоос өөр төрлийн ял хариуцсан ажилтныг оролцуулан шийдвэр гүйцэтгэгч нарт танилцуулж, Дүүргийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлжээ.
irgen 2012-03-30 182.160.30.78
prokuror demii ulstorjij elbegdorjiin khuuli bus uurgiig bieluulj baihaar iimerhuu ajliig khuuliin daguu shudargaar hiij baimaar
Америк нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-03-30 202.9.43.57
Гол нь хамгийн өргөн сонголттой !Бусад газар хямдхан байвал үнээ буулгана Компьютерландын 321 тоотод Гурван давхарт хойд шатны хажууд Дээрээс нь баахан бэлэгтэй!!!