Умард Солонгосын пуужингийн зургийг авчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын пуужингийн зургийг авчээ

Хиймэл дагуулаас авсан шинэ зураг Умард Солонгос ирэх сард хиймэл дагуулын пуужин хөөргөхөөр төлөвлөж буйг харуулжээ. Өнгөрсөн лхагва гаригт хиймэл дагуулаас авсан зурагт шинжилгээ хийсэн АНУ-ын нэгэн их сургуулийн шинжээчид Тонгчанг-ри цөмийн бүсэд хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажил эхэлсэн гэж үзэж байгаа гэнэ. Пхеньяний эрх баригчид АНУ-тай цөмийн болон алсын тусгалт пуужингийн хөтөлбөрөө түр зогсоож, НҮБ-ын цөмийн шинжээчидтэй хамтарч ажиллахыг зөвшилцөлд хүрснээс  долоо хоногийн дараа их удирдагч Ким ИР Сений төрсний 100 жилийн ойд зориулж, ирэх сард хиймэл дагуулын пуужин хөөргөхөө мэдэгдсэн юм. Умард Солонгосын гэнэтийн энэ мэдэгдэл олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна. Ирэх дөрөвдүгээр сарын 12-16 хооронд хөөргөхөөр төлөвлөсөн хиймэл дагуулын пуужинг Умард Солонгосын эрх баригчид зөвхөн шинжлэх ухааны зориулалттай гэж мэдэгдсэн юм. Гэвч АНУ болон хөрш БНСУ үүнийг алсын тусгалт пуужинг турших далд санаархал гэж шүүмжилж, пуужинг хөөргөвөл өнгөрсөн сард байгуулсан хэлэлцээр хүчингүй болно гэж мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж