Хөрөнгийн зах зээлийн тухай сургалт болно

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээлийн тухай сургалт болно

Монголын хөрөнгийн биржийн ээлжит сургалт дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэх гэж байна. Уг сургалт хөрөнгийн зах зээл, тэр дундаа үнэт цаасны тухай системтэй мэдлэг олгох, иргэдийг энэ зах зээлд оролцуулах зорилгоор 2005 оноос хойш 50 гаруй удаа болж байсан юм. Ялангуяа сүүлийн үед хувьцааны тухай мэдлэгийг ард иргэд ихээр сонирхох болсон байна. Өмнөх сургалтуудаар нийтдээ 1600 гаруй хүн суралцаж төгссөн гэнэ.

 Энэхүү сургалтад үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй мэргжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд хичээл заадаг нь суралцагсдын хувьд “халуун тогоонд” ажиллаж буй хүмүүсээс мэдээлэл сонсох, сонирхсон чиглэлээр зөвөлгөө авах боломжийг олгодог аж.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж