Эхнэрээ хөнөөсөн эрэгтэйд 23 жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Эхнэрээ хөнөөсөн эрэгтэйд 23 жилийн ял оноов

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Г.Сүхбаатар нь  өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сарын 17–18–нд шилжих шөнө эхнэр Б-г зодож, амь насыг нь хохироосон онц хүнд гэмт хэрэг гарчээ. Угн хэргийн шүүх  хуралдааныг тус суманд нээлттэй хийсэн  байна. Энэ хэрэгт Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, мөн хуулийн 91.2.15 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс шүүгдэгч Г.Сүхбаатарыг онц хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон 23 жилийн хорих ял оноож уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж