Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Одбаяр, УИХ-ын гишүүн Н.Алтангэрэл, Монголын мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн н.Зундуйндорж, аймгийн хууль хяналтын болон төр захиргааны байгууллагын бүх удирдлагууд, 14 сумын ИТХТ-ийн дарга, тэргүүлэгчид, малчдын төлөөлөл зэрэг нийт 250 орчим хүн оролцжээ.
Зөвлөгөөнд аймгийн прокурор Б.Очбадар, туслах прокурор Т.Ууганбаатар, хяналтын прокурор Д.Баярмагнай оролцож, аймгийн прокурор Б.Очбадар Мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсний гадна мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бүх нийтээр тэмцэж ажиллах талаар хамтарсан зөвлөмж гаргасан байна.