Монгол хүн бүр нэгэн зүгт зэрэг харах шалтгаан болсон “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киног гадаадад суугаа монголчууд үзэх хүсэлтээ ирүүлээд байна. Хичнээн харь нутагт суугаа ч нутгаа санагалзсан олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлахаар “Долоон бурхан харвадаггүй” киног хилийн чинадад гаргахаар болжээ.
Киноны гүйцэтгэх продюсер Ж.Батсуурьтай уулзахад “Одоогоор Солонгос, Япон, Герман, Америк, Англи улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд тус киног үзэхийг хүссэн. Манай кино группийн төлөвлөснөөр ирэх сардаа багтан хүсэлт ирүүлсэн орнуудад хүргэхээр бэлтгэл ажил хийгдэж байна” гэв.
С.СҮНДЭР