Мөн Орон нутгийн зорчигч тээврийн хэрэгслийн үйлчилгээнд онцгойлон анхаарч, баталгаатай зам гүүрээр зорчих, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, бензин шатахууны нөөц, дулаан хувцастай замд гарах талаар сэрэмжлүүлэг, сануулгыг ОБЕГ-аас өгч байна.
-Гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх хоногуудаас нимгэрч мөс харлах, усан зах үүсч тошин, харз, зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа тул автомашинаар зорчих, мал тууварлах үед мөс цөмрөх аюултайг анхаарах;
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шар усны аюулд өртөх эрсдэлтэй голын арал, тохой, томоохон гол, нуурын эрэг дагуу, уулын усны буулт, жалга судгийн аманд бууж суурьшихгүй байх;
-Ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цогийг бүрэн унтраах, үнс, нурмыг тусгайлан бэлтгэсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.