UFC групп дархлаажуулалтын аян-ыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

UFC групп дархлаажуулалтын аян-ыг эхлүүллээ

UFC Групп Увсын БИО чацаргана бүтээгдэхүүндээ ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЯН-ыг эхлүүлээд байна

UFC групп Дархлаажуулалтын аяныг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж Баянгол дүүргийн тэргүүний 157-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд чацаргана бэлэглэж, амин дэмээр хангалаа. Аяны хүрээнд цэцэрлэгийн хүүхэд багачуудад ногоон орчинг бий болгох, хаврын ханиад томууны үед БИО чацаргана бүтээгдэхүүнээ бэлэглэж хүүхдүүдийн амин дэмийн хэрэгцээг хангах гээд олон ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлдэг билээ. Энэ удаад Увсын БИО чацаргана бүтээгдэхүүнээ Баянгол дүүргийн тэргүүний 157-р цэцэрлэгийн хүүхэд багачуудад бэлэглэн Дархлаажуулалтын аяныг эхлүүлээд байна.

Баянгол дүүргийн тэргүүний 157-р цэцэрлэгийн бүлгийн багш Ж.Энхтуул

UFC Групп нь Дархлаажуулалтын аяныг зохион байгуулж үйл ажиллагаагаа манай цэцэрлэгээс эхлүүлж байгаад баяртай байна. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, дархлааг сайжруулах үүднээс байнга чацарганы жүүсийг хэрэглэж заншсан. Тэр тусмаа Увсын чацарганы жүүс нь цэвэр дотоодын жимсээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг мөн маш амттай, чанартай тул хүүхдүүд их дуртай уудаг. Тиймээс бусад эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэгч нартай Увсын БИО чацарганыг хэрэглэхийг уриалах байна.

Манай орны байгалийн зэрлэг болон таримал чацарганы 80 хувь нь Увс нуурын ай сав газарт ургадаг. Увс нуурын ай сав газар нь Зундаа +45 хэм, өвөлдөө – 45 хэм хүрч огцом халж, хүйтэрдэгийн улмаас энэ нутагт ургасан чацаргана харьцангуй өндөр тослогтой байдаг ба тосон дахь каротен болон биологийн идэвхт бодисын агууламж  энэ хэмжээгээр илүү байдаг байна. Зуны улиралд дулааны баланс сайн байдаг нь уг жимсэнд агуулагдах эмчилгээний давтагдашгүй үнэт чанарыг бий болгодог онцлогтой. Мөн Увс аймгаас 100% чацаргана жимсээ боловсруулан ямар нэгэн нэмэлт бодис хэрэглэлгүй үйлдвэрлэдэг тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж чаддаг. Хаврын ханиад томуу ихсэж байгаа энэ өдрүүдэд UFC групп дархлаажуулалтын аян зохион байгуулж УВСЫН БИО ЧАЦАРГАНА бүтээгдэхүүнээ томоохон супермаркетуудаар үйлдвэрийн үнээр худалдаалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж