Бо Силайгийн уналт | News.MN

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед Хятадын улс төр дэх дуулианы эзэн болоод буй Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижунь АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүсэхээс өмнө Ченду дахь Их Британийн Консулын ажилтнуудтай уулзах гэж байжээ. Ван Лижунь өнгөрсөн жил Чунцинд учир битүүлгээр нас барсан Их Британийн бизнесмен Нейл Хейвудын үхэл золгүй тохиолдол биш байсан гэж мэдүүлж байсан юм. Хоорондоо холбоотой дээрх хэргүүд тус хотын Коммунист намын дарга Бо Силайг суудлаасаа огцроход хүргэсэн билээ. Хятадын Коммунист намын элит гишүүдийн нэг Бо Силай хүн амынхаа тоогоор Бельгитэй тэнцүү Чунцин хотод хээл хахуультай тэмцэгч гэдгээрээ нэртэй нэгэн. Дэн Сяо Пинь, Мао Зэдунь нарын дараагийн үеийн хамгийн нэртэй улс төрч Бо Силай энэ жил Хятадын улс төрийн товчооны дээгүүр албан тушаалд горилж байв. Нэгэн дуугаар асуудлыг шийдэх дуртай нэг намын тогтолцоот энэ улсад өндөр дуугарсан нэгнийг дор нь дуугүй болгодог ч Бо Силай өнөөг хүртэл бат зогссоор иржээ. Бо Силай сайхан хувцасладаг, хэвлэлийнхэнтэй учраа олдог нэгэн. Бас ч үгүй “Financial Times”-д нийтлэл бичдэг. Гэвч Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лижунь АНУ-ын Элчин сайдын яамнаас орогнол хүсч, баривчлагдсаны дараа энэ гуравдугаар сарын 15-нд Бо Силайг тус хотын Коммунист намын даргаас нь гэнэт огцруулсан. Ван Лижунь Бо Силайг гэмт хэрэгт холбоотойг нотлох баримт гаргаж, түүнийг хүн алах тушаал өгсөн гэж мэдүүлсэн талаар “the Financial Times”, “the Wall Street Journal”-д мэдээлжээ. Ван Лижунь учир битүүлгээр нас барсан Их Британийн бизнесмен Нейл Хейвудтай ойр дотно байсан Бо Силайгийн эхнэр  ажил хэргийн маргаанаас болж, түүнийг архиар хордуулсан гэж мэдүүлжээ. Эндээс авилгатай тэмцэгч, барууны соёлтой Бо Силайгийн талаар өөр дүр зураг бий болж эхэлсэн юм. Мао даргын хамгийн үнэнч генерал Бо Ибогийн хүү Бо Силай хүн алах тушаал өгсөн нэгэн болж хувирав. Бо Силайг огцорсноос хойш хэн ч хараагүй бөгөөд Хятад дахь Их Британийн нэгэн өндөр албан тушаалтны мэдээлснээр түүнийг гэрийн хорионд оруулсан гэнэ. Их Британи тус улсын иргэн Нейл Хейвудын учир битүүлгээр нас барсан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахыг Хятадаас шаардсан билээ. Чунцин хотын цагдаагийн газар Британийн бизнесмен архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас хордож нас барсан гэж мэдэгдсэн юм. Гэвч найзууд нь түүнийг огт амсдаггүй гэж мэдүүлсэн аж. Нейл Хейвудын цогцсыг тэр даруйд нь чандарласан юм. Бо Силайг огцруулсны цаана  Дундад улсын хувьд улс төр, эдийн засгийн ямар шалтгаан нуугдаж байгаа нь тодорхойгүй. Бо Силай Хятад улсыг хэрхэн хөгжүүлэх талаар өвөрмөц бодлого хэрэгжүүлж ирсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өндөр хөгжил, төрийн өмчит компаниудын эдийн засгийн хүчин чадалд суурилсан “Чунцин загвар”-ыг Бо Силай хэрэгжүүлсэн аж. Чунцин хотын эдийн засаг нэг жилийн дотор 16 хувиар өссөн талаар Кен Миллер өнгөрсөн жил “TIME” сэтгүүлд нийтлэгдсэн  “Хятадын хөөсөн эдийн засгийн түүх” нийтлэлдээ дурьдсан байдаг. Миллерийн бичсэнээр Хятадын хөгжлийн машины гол асуудал нь  сонирхлын зөрчил аж. Бо Силай шиг хүмүүс үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс асар их ашиг олдог. Чунциний нэгэн америк бизнесмений хэлж буйгаар Бо Силайгийн хүү Бо Гуагуа мөнгөний тасаршгүй урсгалтай нэгэн бөгөөд тансаг загварын үнэтэй машин олноор нь унадаг аж. Тэрбээр Оксфордын их сургуульд элсэхийн өмнө Их Британийн хамгийн үнэтэй хувийн сургууль Харроуд суралцаж байжээ.  Америк бизнесмений хэлснээр Чунцинд үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулах үед гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол амь нас, гэр бүлийнхэнд нь заналхийлэх тохиолдол гардаг гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн энэ өрсөлдөөн нь шударга бус хуваарилалт, байгаль орчны бохирдолд хүргэж буй бөгөөд эдийн засгийн өсөлт ч удааширч эхэлжээ. Дэлхийн банк саяхан эдийн засгийн шинэ бодлого явуулахгүй бол нийгэмд тогтворгүй байдал үүсч болохыг Хятадад анхааруулсан байна. Тус улсад цуст Соёлын хувьсгалыг мартаагүй хүмүүс олон бий. Хятадад тогтвортой байдал хамгийн чухал.  Гэвч асар том хөлөг онгоцыг хааш залахыг шийддэг Коммунист намын удирдагчийн албан тушаалын төлөөх тэмцэл далд өрнөж байгаа аж. Бо Силайгийн уналт үүний тод жишээ юм. Үнэн хэрэгтээ түүнийг огцруулсан шалтгаан нь Ван Лижунь биш ч байж болох. Хятадын Коммунист намын шинэчлэгчид түүнийг замаасаа зайлуулахаар эртнээс төлөвлөсөн бололтой. Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао тус улсад өөрчлөлт авчрахын тулд дахин Соёлын хувьсгал явуулахыг үгүйсгэхгүй гэж ард түмэндээ хандаж хэлж байсан билээ. Хятадын дарга Ху Жинтаогийн залгамжлагч болохоо хүлээж буй Ши Жинпинь ч мөн Хятадад авилгын эсрэг хатуу тэмцэл үгүйлэгдэж буйг онцолж байсан юм. Харин Бо Силайгийн уналт Хятадын улс төрийн байдал бидний төсөөлдгөөс ч илүү тогтворгүй болсны жишээ билээ.

Н.ЭНХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-30 182.160.1.82

Аль ч улсад албан тушаал эрх мэдлийн төлөө тэмцэл явж л байдаг Манайд ч гэсэн бага орон гэлтгүй үргэлж мэрэлцэж байдаг биз дээ х***а дахь ер нь бүх орон дахь энэ тэмцэл дуусаач ч үгүй дуусах ч үгүй

Avatar

Зочин 2012-03-30 202.21.114.10

end hyataduud orj irj setgedel bicheed baigaa yumuu haashaa yum

Avatar

mongol 2012-03-30 203.241.247.100

Hujaad irgenii dain garah shahsan shyy

Avatar

zochin 2012-03-30 119.165.136.250

ta nar odoo yu vee buhel buten gureng shuuh geed bgaa yum uu haashaa yum iluu yumand durlaj bhiin oorsdiigoo hicheegeech yamar niigemd amidarch baina aan.

Avatar

SS 2012-03-30 202.55.182.178

hujaa 100 huvaagdaasai

Avatar

Зочин 2012-03-30 202.170.81.10

free-english.net – АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ

Avatar

Зочин 2012-03-30 182.160.49.14

Гол нь энэ хэргийн эзэн Ван Лижун гэгч нь Үнэнбаатар нэртэй өвөр монгол хүн гээд байгаа биз дээ. Өвөрмонголын цагдаагийн дарга байж байгаад Хятадын томоохон хот болох Чунцины дэд дарга болсон хүн гэсэн. Ху Жинтао дарга одоо Үнэнбаатарыг зуусан байгаа гэсэн. Бараг цаазлах биз.

Avatar

Зочин 2012-03-30 182.160.31.56

Ху Жинтао дарга ч гэх шиг чи х***а амьсгаа юм биш үү

Avatar

Зочин 2012-03-30 202.70.38.219

Chi medremj saitai tagnuul bna, kkk.

Avatar

1ООOзахиа с о м 2012-03-30 202.126.91.196

Манайх дээр байгаа бараанууд нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО итгэлтэй байна! Манай хаяг Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг манайхаас сонирхоорой Манайх 1ОО оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж