С.Болд-Эрдэнэ хайнга хандав уу?

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

С.Болд-Эрдэнэ хайнга хандав уу?

Драмын урлагийнхан шилдгүүдээ тодрууллаа. Жилд ганц удаа болдог “Гэгээн муза” наадам амжилттай болж өнгөрөв. Энэ наадмаас жүжигчин С.Болд-Эрдэнэ “Тэнгэрийн хүү” жүжгийн зайрангийн дүрээр шилдэг туслах эрэгтэй дүр шагналыг хүртсэн. Гэвч жүжигчин залуу энэ удаагийн наадамд хайнга хандав уу, яав гэлтэй жинсэн өмд, хүрэн хилэн пиджак, бор ороолтоор “дэгжирхжээ”.

Ёслолын бус энгийн өдрийнх шигээ хувцаслаж ирсэн түүнийг зарим нэг үзэгчид “энгийн байх гээд хэт энгийн болчихов уу даа” хэмээн ярилцана лээ. Ямартай ч муза хүртсэнд нь баяр хүргэе.

М.АНИР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж