За энэ жил л Оюунгэрэл найдвартай топ авна гэж мөн л олон жил харуулдав даа. Эцсийн мөчид түүний нэр бус өөр хэн нэгэн санаанд оромгүй этгээдийн нэр топ модель тэр, энэ гэж дуудагдах. Дэлхийн стандарт үүднээс харахад төдийлөн өндөр бус учраас Runway-д хангалттай бус, алаг нүдтэй, булцгар хацартай хөөрхөн талдаа учраас Editorial-д ч бас тохирмжгүй ч гэлээ тэр Т.Баярзулаас хойш топ авсан загвар өмсөгчдийн дэргэд л ТОП модель. Өөрийн гэсэн дүр төрх, цэвэрхэн арьс, үс, зөв порпоцтой бие Оюунгэрэлд бий. Гэтэл яагаад ч юм… Магадгүй тэр өөртөө итгэлтэй, мэргэжилдээ бардам байдаг учраас энэ утгагүй өргөмжлөлийг авах шаардлагагүй гэж үздэг байж болох юм. Түүнээс биш авъя гэвэл худалдаад ч болов авах бэл, боломж нь түүнд байдаг.
Тэрээр өдгөө Солонгост гэрээгээр загвар өмсөхийн зэрэгцээ Сөүлийн их сургуульд суралцаж буй. Хувийн амьдралын тухайд өмнөх дугаарт хангалттай бичсэн учраас ингэсгээд өндөрлөе.
Эх сурвалж: http://www.grandnews.mn/