Ц.Элбэгдорж БНКиргиз улсад айлчлал хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж БНКиргиз улсад айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын урилгаар 2012 оны 4 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Киргиз Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын явцад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, А.Атамбаев нар албан ёсны хэлэлцээ хийж, Киргиз Улсын Жогорку Кенеш /парламент/ -ийн дарга А.Жээнбеков, Ерөнхий сайд О.Бабанов нар манай улсын Ерөнхийлөгчид бараалхана.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз Улсын Жогороку Кенеш /парламент/-ийн хүндэтгэлийн хуралдаанд үг хэлж, нэрт философич Ж.Баласагыны нэрэмжит Киргизийн Үндэсний их сургуулийн оюутнуудтай уулзах  юм. Айлчлалын хүрээнд Бишкек хотноо Монгол, Киргизийн бизнес уулзалт болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь энэ оны 4 дүгээр сард тохиож буй Монгол, Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.     

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж