Бразилийн ерөнхийлөгч асан хорт хавдраас эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Бразилийн ерөнхийлөгч асан хорт хавдраас эдгэрчээ

Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва улаан хоолойн хорт хавдраас бүрэн эдгэрсэн гэж улстөрчийн бие төлөөлөгч Agence France-Presse агентлагт мэдэгдсэн байв. 

Сан-Паулу хотын клиникийн эмнэлгийн эмч нар дахин түүнээс шинжилгээ авахад ямар нэгэн хорт хавдар илэрсэнгүй. Өмнө нь ерөнхийлөгч асан туяа ба химийн курс эмчилгээ хийлгэсэн байв.

Сильвагийн даргалдаг Бразилийн Хөдөлмөрчдийн нам түүнийг 2012 оны аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийн ажилд оролцоно хэмээн найдаж байна. Архаг тамхичин да Сильвагаас улаан хоолойн хорт хавдрыг 2011 оны аравдугаар сард илрүүлсэн байлаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж