
Сан-Паулу хотын клиникийн эмнэлгийн эмч нар дахин түүнээс шинжилгээ авахад ямар нэгэн хорт хавдар илэрсэнгүй. Өмнө нь ерөнхийлөгч асан туяа ба химийн курс эмчилгээ хийлгэсэн байв.
Сильвагийн даргалдаг Бразилийн Хөдөлмөрчдийн нам түүнийг 2012 оны аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийн ажилд оролцоно хэмээн найдаж байна. Архаг тамхичин да Сильвагаас улаан хоолойн хорт хавдрыг 2011 оны аравдугаар сард илрүүлсэн байлаа.
Ш.МЯГМАР