Ерөнхийлөгч хатагтай ерөнхийлөгчийн ордонд энэ нэгдлийн орнуудын лидерүүдэд оройн зоог барив. Тэрээр ордондоо Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Жиньтао, ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума, Бразилийн ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеф мөн Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нарыг хүлээн авсан байв. Зочдод зориулсан хүлээн авалт дээр энэтхэг дуу хөгжим, бүжгийг сонирхуулжээ.
Саммит Нью-Дели хотноо хоёр хоног үргэлжлэн BRICS-ийн орнуудын хоорондын санхүүгийн ажиллагааг хөнгөрүүлэх зорилготой банк хоорондын гэрээ байгуулахаас гадна таван орны хөгжлийг дэмжих банк байгуулах талаар хэлэлцэх юм. Мөн таван орны лидерүүд Сири, Ираны асуудлаар саналаа солилцох ажээ.