Гурван тэнгисийн гүүр

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Нью-Дели хотноо гуравдугаар сарын 28-29 өдрүүдэд BRICS-ийн (Бразили, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) орнуудын удирдагч нарын дөрөв дэх саммит болж өнгөрөв. Саммитийн өмнө Оросын “Российская газета” сонин ба BRICS-ийн орнуудын гол хэвлэлүүдэд БНХАУ-ын дарга Ху Жиньтао ярилцлага өгсөнийг  буулган танилцуулж байна.

-Энэ уулзалтаас Хятад юу хүлээж байна вэ?

Ху Жиньтао: BRICS-ийн дөрөв дэх уулзалт нь олон улсын байдалд гарч байгаа гүнзгий өөрчлөлтэй, дэлхийн эдийн засгийн сэргэлт нь одоохондоо тодорхойгүй, хөгжиж буй орнууд  дэлхийн бодлогод өөрсдийн байр суурийг бэхжүүлж, зах зээл бүрэлдэн тогтож буй нөхцөлд болж байна. BRICS-ийн орнуудын хамтын ажиллагаанд саммит нь томоохон үйл явдал. Даргалж байгаа орны хувьд Энэтхэг уг уулзалтын бэлтгэлд үр дүнтэй, өргөн цар хүрээтэй ажил хийжээ. Уулзалтыг амжилттай болгохын тулд Хятад бусад оролцогч нартай идэвхтэй ажиллах болно.
Энэ саммит өмнөх бүх уулзалтын адил эв нэгдэл ба харилцан ашигтай хамтын ажиллагаа ба түншлэлийн жишээг харуулна  гэж найдаж байна. Саммит нь таван орны дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаар үйл ажиллагааны зохицуулалт ба харилцааг бэхжүүлэх болон ерөнхий сонирхлыг төлөөлсөн бусад чухал сэдвээр бүхий л чиглэлд практик хамтын ажиллагааг урагшлуулах юм. Мөн саммит дээр дэлхийн аж ахуйг сэргээх тогтвортой боломжийн талаар итгэлтэй дуугарах болно гэдэгт бас найдаж байна. Саммит нь даяарчлалын эдийн засгийн зохицуулалт болон дэлхийн хамтын хөгжилд чухал түлхэц болох ёстой. Энэ бүгдийн хажуугаар BRICS-ийн институцийн бүрдэлтийг бэхжүүлэх бас BRICS-ийн орнуудын урт хугацааны хөгжилд тус дэмтэй хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад саммит бас чухал болно. BRICS-ийн орнуудын өөрийн коллегуудтай Нью-Делид уулзахыг хүлээж байна. Сайхан ирээдүйг бүтээх үүднээс хамтын ажиллагааны асуудлыг хамтдаа ярилцах болно.

-Дэлхийн бүтэц байгуулалтад хүчээ авч байгаа хөгжиж байгаа орнууд, бүрэлдэж буй зах зээлийн үзүүлж буй нөлөөг Хятад хэрхэн үнэлж байна вэ?

Ху Жиньтао: Дэлхийн хамтын хөгжил ба энх тайвныг сахиулах үйлст бүрэлдэн тогтож буй зах зээлийн болон эдийн засгийн хурдан хөгжилтэй хөгжиж буй орнуудын бүхэл бүтэн бүлэг өнөөдөр мэдэгдэхүйц хүчин болж байна. Эдгээр орнууд нь хамтын ажиллагааны хүчээрээ энхийн өв тэгш хөгжлийн замаар баттай явж байна. Тэд нийт даяарчлалын хөгжлийн чухал хэсэг нь бөгөөд олон улсын харилцааг илүү ухаалаг оновчтой, даяарчлалын зохицуулалтыг илүү үр дүнтэй, олон улсын энх тайвны илүү бат бэх, дэлхийн эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг илл ашигтай болгоход тус дэм болж байгаа.

Олон улсын санхүүгийн 2008 оны хямралын дөлийн дараа чухам эдгээр орнууд л өөрсдийн хөгжлаөөрөө дэлхийн аж ахуйг сэргээхэд туслаж байна. Энэ бүх баримтууд нь бүрэлдэж буй зах зээл ба хөгжиж байгаа орнуудын өндийлтгүйгээр дэлхийн бүх нийтийн цэцэглэлт байхгүйн гэрч болж байна. Цаашилбал, эдгээр орнуудын хөгжил нь дэлхийн бүтээн байгуулалтад нөлөөтэйг харуулж буй хэрэг юм. Олон улсын хамтын нийгэмлэг урт хугацааны ирээдүйг харах өнцгөөсөө хамааран эдгээр орнуудыг дэмжин үнэлэх хэрэгтэй.

-BRICS-ийн орнуудын хамтын ажиллагааны далайц ба даяарчлалын зохицуулалтад таван орны үүрэг болон түүний ирээдүйн чиглэлийг Хятад хэрхэн дүгнэн цэгнэж байна вэ? Хятадын талаас BRICS-ийн орнууд хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс зохицуулалтаа бэхжүүлэх ёстой гэж үзэж байна уу?

Ху Жиньтао: BRICS-ийн орнууд нь хөгжиж буй улс орнуудын хөтөч бөгөөд хамгаалагч нь. Өөрсдийн хамтын ажиллагаанд тэд Өмнөд-Өмнөд ба Өмнөд-Хойд гэсэн чиглэлээр хамтын ажиллагааг түлхэж өгдөг бөгөөд НҮБ-ын мянган жилийн хөтөлбөрийн зорилгууд болон Дохагийн хөгжлийн шатны мандатын хэрэгжилтийг хурдасгахад тус дэм болохыг эрмэлздэг. Даяарчлалын эдийн засгийн зохицуулалтад хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэхийн төлөө BRICS байгаа ба бид протекционизмын бүхий л талын үйлдлийн эсрэг байна. BRICS-ийн орнуудын хамтын ажиллагааг эдийн засгийн даяарчлал ба олон улсын харилцааг ардчилах, ер нь бүх нийтийн цэцэглэл, зохист ертөнцийг байгуулах цаг үеийн уур амьсгалд нийцсэн энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны бодит шаардлагад нийцсэн гэж бид үнэлдэг. Екатеринбург, Бразилиа, Санья ба Нью-Дели (Саммит болсон хотууд) нь BRICS-ийн институцийн талаасаа янз бүрийн төвшний далайцаар хамтын ажиллагааны бүтэц бүрэлдэн тогтмол төгсжиж ирсний гэрчүүд. Оролцогч нарын хооронд улс төрийн харилцан итгэлцэл зогсолтгүй бэхжиж, эдийн засаг, санхүү, худалдааны болон бусад салбаруудын хөгжилд практик хамтын ажиллагаа байнга гүнзгийрч байна. Олон улсын чухал үйл ажиллагаанд хүчээ нэгтгэх, даяарчлалын зохицуулалтын үр бүтээлч ажиллагаа бидний хооронд идэвхжиж байна. BRICS-ийн орнуудын хамтын ажиллагаа бол бат бэх суурьтай ирээдүйтэй чухал боломжтой хамтын ажиллагаа мөн гэж хэлмээр байна.

Бүрэлдэж буй зах зээл ба хөгжиж буй орнуудтай түүний тоонд BRICS-ийн орнуудтай хамтран ажиллах нь Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Бид BRICS-ийн хүрээний хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон дэмжиж байдаг. Бусад оролцогч нартайгаа хамт нийтлэг ашиг сонирхлын хүрээг тэлэн энх тайвны буянт үйлс болон бүх хүн төрөлхтний хөгжлийн төлөө зүтгэхэд бид бэлэн.

-Таван орны практик хамтын ажиллагааг Хятадын тал хэрхэн үнэлж байна вэ? BRICS-ийн механизм бүрэлдснээс хойш ямар чухал үр дүн гарав? Ойрын ирээдүйд бүтцийн бэхжилт ба парактик хамтын ажиллагаанд ямар чухал санаачлага хийгдэх бол?

Ху Жиньтао: Бараг бүх чухал салбаруудад хамтран ажиллаж байгаа нь BRICS-ийн орнуудын харилцааны бат бэх суурь юм. Бараг тэгээс эхэлсэн таван орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд  шинэ агуулга хэлбэрээр баяжиж ирлээ. Энэ хамтын ажиллагаа нь таван орны нийтлэг сонирхолд нийцдэг бөгөөд эдийн засаг, нийгэм, улс төрийн сайн бат суурьтай. Өнгөрсөн жилд BRICS Саньягийн тунхаглалын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр ажиллан санхүү, худалдаа, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, статистик, шинжлэх ухаан, техникийн болон тархи болсон төвүүдийн шугамаар хамтран ажиллаа. Хамтын зүтгэл нь таван орны ард түмэнд бодит ашиг авчран хамтын ажиллагааны эрчийг нэмлээ.

Дараагийн шатны BRICS-ийн хамтын ажиллагааны хувьд Хятадын талаас үзэж байгаагаар дараах тэргүүлэх чиглэлүүд: нэгдүгээрт, бүрэлдэн тогтсон үндэс суурийг бэхжүүлэх, цаашид таван орны хамтын ажиллагааг илүү үндэслэл ба чанарын төвшинд авчран үлгэр жишээ болох төслүүд дээр ажиллах нь чухал. Хоёрдугаарт, ажил хэрэгч, санаачлагатай ажиллах явдал. Нийгэм, эдийн засгийн шаардлагын дагуу BRICS хамтын ажиллагааны шинэ салбарыг нээх, харилцан ажиллагааныхаа боломжийг дэлгэрүүлэх зэргээр BRICS-т эрч хүч өгөх ёстой.

Манай орнууд ил тод байдлын зарчим, эв нэгдэл, харилцан туслалцааг  удирдлага болгоно гэдэгт итгэлтэй байна. BRICS-ийн хүрээний практик хамтын ажиллагаа манай орнуудын ард түмний сайн сайхны төлөө шинэ өндөрлөгт гарах нь эргэлзээгүй.

-Хятад BRICS-ийн бусад орнуудтэй харилцаагаа хэрхэн үнэлж байна вэ? ӨАБНУ тус бүтцэд дөнгөж өнгөрсөн жилд нийлсэн. Шинэ гишүүний хувь нэмрийн талаар Хятадын үнэлгээг хэлнэ үү?

Ху Жиньтао: Хятад тус бүтцийн гишүүдтэй стратегийн түншийн холбоотой. BRICS-ийн түншүүдтэй харилцаа, холбоогоо бэхжүүлэх нь Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Бразили улс хөгжиж буй орнуудаас Хятадтай стратегийн түншлэл тогтоосон анхны орны нэг. Сүүлийн жилүүдэд хоёр орны нягт харилцаа өндөр төвшинд байна. Улс төрийн харилцан итгэлцэл бэхжин өдрөжөс өдөрт хамтын ажиллагааны механизм хөгжиж байна. Олон улсын болон бүс нутгийн ажил хэрэгт нягт зөвшилцөл ба зохицол хийгдэж байгааг хэлэхэд илүүдэхгүй гэж бодно. Хятад, Орос хоёр бол томоохон хөршүүд бөгөөд стратегийн түншүүд. Хоёр талын харилцаа өндөр далайцтайгаар эрүүл бөгөөд тогтмол гольдрилоор хөгжиж байна. Хятад-Оросын харилцааг ойрын 10 жилд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт идэвхтэй явагдаж байна. Янз бүрийн салбар чиглэлээр өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа хүчээ авч байна. Энэтхэг, Хятадын стратегийн түншлэл ба хамтын ажиллагаа тогтвортой бөгөөд бүхий л талаар явагдаж ирлээ. Тогтвортой, эрүүл харилцаа нь хөрш хоёр орны ард түмний сайн сайхны төлөө байгаа ба Азийн болон дэлхийн цэцэглэлтэд ач тустай.

Хятадын ард түмнийг Өмнөд Африкийн ард түмэнтэй найрамдлын гүнзгий уламжлал холбож өгдөг. Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр талын харилцаа хурдацтай, бүх талын дэвшилтэй явагдаж ирэв. ӨАБНУ BRIC-т нэгдсэнээр энэ нэгдлийг улам нэр хүндтэй болголоо. BRICS-ийн орнуудын удирдлагатай Нью-Делид уулзахыг хүлээж байна. Нийтлэг сонирхолд нийцсэн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцох болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж