Өнөөдөр “Reflections” загварын шоутай

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Reflections” загварын шоутай

Охид, бүсгүйчүүдээ анхаарлаа нааш нь хандуулаарай. Өнөөдөр их хотын загварлаг залуус та бүхэнд зориулсан “Reflections” загварын шоу болох гэж байна. 19.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд болох тус шоуг загвар зохион бүтээгч Д.Овдогмид болон Б.Биндэрьяа нар хамтран зохион байгуулж байгаа аж. Загвар зохион бүтээгч Б.Биндэрьяа бол гоёлын даашинзаараа хэдийнэ бүсгүйчүүдийн танил болсон. Харин Д.Овдогмид эсгийгээр уран бүтээлээ туурвидаг залуу. Энэ хоёр уран бүтээлч хамтран хувцас загварын гайхамшгийг мэдрүүлэх гэнэ. “Reflections” загварын шоуны тасалбар нь 30,000 төгрөг гэнэ шүү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж