Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.30-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3 хэм дулаан байна



Малчид, Ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2012 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, төв,  говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар  түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 2-4 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.

2012 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн зүгийн нутггийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Хангай,Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 1, 2-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

http://www.tsag-agaar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж