Суматрын зэрлэг амьтад мөхлийн ирмэгт тулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Суматрын зэрлэг амьтад мөхлийн ирмэгт тулжээ

Индонезийн ширэнгэн ойн түймрийн улмаас Суматра арлын нэн ховор орангутан сармагчны гуравны нэг нь үхсэн гэж байгаль хамгаалагчид мэдэгджээ. Асе мужийн Трипа намагт, ширэнгэн ой нэн ховордсон Суматрын орангутаны эх нутаг аж. Үлдсэн 6600 орчим орангутаны 200-гаад нь Индонезийн ширэнгэн ойд амьдардаг. Хиймэл дагуулаас өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан зурагнаас харахад Трипагийн 60000 гектар талбай бүхий ширэнгэн ойгоос ердөө 12,267 гектар л үлджээ. Гэвч үлдсэн ойг нь сүйтгэж, намгийг нь хатааж буй мод бэлтгэлийн компаниудын эсрэг  байгаль хамгаалагчид хүчин мөхөсджээ. Хэрэв Трипа дахин гал түймэрт автаж, ган болвол зэрлэг амьтад үүнийг тэсч гарч чадахгүй гэнэ. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд 100-гаад орангутан үхэж, үлдсэн нь хоол тэжээлгүй болжээ. Асех мужийн захиргаа өнгөрсөн жил орангутан, бар, баавгайн эх нутаг болсон Трипагийн ширэнгэн ойд нөхөн сэргээлт явуулах эрх өгчээ. Гэвч ойн бүсийг сүйтгэж буй  гурван өөр компани үйл ажиллагаагаа зогсоогоогүй байгаа аж. Байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн мужийн захиргааны эсрэг гомдол гаргасан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж