Хасар Жагаа, Урнаа нар хос дээлээр гангарав

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Хасар Жагаа, Урнаа нар хос дээлээр гангарав

 Улаан хивсний ёслолд хэн ямар хувцас, даашинз, хослолоор гангарсан бол хэмээн үзэгчид үргэлжид л сониучирхдаг. Тэгвэл манайд улаан хивсний ёслол хэмээх соёл 2000 он гарсаар нэвтэрч эхэлсэн. Тэр бүү хэл драмын шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам жил бүр улаан хивсний ёслолоор эхэлдэг уламжлалыг тогтоогоод амжсан байна.

Саяхан болсон “Гэгээн муза-2011” наадамд олны харааг булааж байсан хос нь Хасар Жагаа хэмээн алдаршсан Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар байв. Тэд улаан хивсний ёслолд зориулж энэ жилийн “мода”  болоод буй хүннү загварын хос дээлээр гангарчээ. Тэдний сонголт үзэгчдээс өндөр үнэлгээ аваад амжсан шүү.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж