Ху Жинтаогийн айлчлалыг эсэргүүцэж, өөрийгөө шатаав

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Ху Жинтаогийн айлчлалыг эсэргүүцэж, өөрийгөө шатаав

Хятадын дарга Ху Жинтаог BRICS-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор өчигдөр Энэтхэгийн шинэ Дели хотод буухад Түвдийн цөлөгдсөн иргэд эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Хятад, ОХУ, Энэтхэг, Бразиль, Өмнөд Африкийн геополитикийн дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцэж өнгөрсөн даваа гаригт 27 настай нэгэн түвд эр өөрийгөө шатаасан юм. Энэ хэрэг 2012 он гарснаас хойш Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид өөрийгөө шатаасан 26 дахь тохиолдол. Жампел Иши гэгч хувцсан дээрээ керосин асгаж шатаасан бөгөөд 50 метр гаруй гүйгээд ухаан алдаж унажээ. Тэрээр хоёр хоног ухаан орохгүй байсаар өчигдөр нас барсан байна. Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд Хятадын дарга Ху Жинтаог шинэ Делид буухад эсэргүүцлийн жагсаал хийсэн Түвдийн цөлөгдсөн иргэдийг цагдаа нар баривчилжээ. Ху Жинтаогийн айлчлалын сургаар Энэтхэг дэх Түвдийн цагаачид ч мөн үйлчилгээний газруудаа хааж, гудамжинд гарч жагсчээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж