“Дорнодын хөгжил” лекцийн аян боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Дорнодын хөгжил” лекцийн аян боллоо

Дорнод аймгийн Чойбалсан хотноо гуравдугаар сарын 25-нд “Дорнодын хөгжилд бидний оролцоо” лекцийн аян зохион байгууллаа.

Дорнод аймгийн оюутан залуусын нэгдсэн холбоо, Монголын залуучуудын холбооны Дорнод аймгийн зөвлөл, Дорнод аймгийн НАМЗХ, Ардчилсан залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд тус аймагт төрж өссөн залуус өөрсдийн мэдлэг чадвараа орон нутагтаа сурч, ажиллаж байгаа залуучуудтайгаа хуваалцлаа.

Тус арга хэмжээнд “Монгол газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Даш “Эдийн засаг энгийнээр”, аймгийн оюутан залуусын нэгдсэн холбоо дэд тэргүүн П.Алтан-Од “Залуучууд гадаадад хэрхэн амжилттай суралцах вэ”, CEO SHOW нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ц.Энх-Амгалан “Маркетинг-өөрийнхөө өрсөлдөх чадварыг сайжруулах нь” сэдвүүдээр лекц уншсан байна.

 “Дорнодын хөгжилд бидний оролцоо” лекцийн аян цаашид Дорнод аймагт сар бүр үргэлжлэн явагдах юм байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж