
“Эх дэлхийн цаг” аян Австалийн Сидней хотоос эхлэлтэй аж. Өдгөө дэлхийн 135 оронд өртөөлөн дамжаад буй тус аян эх дэлхийгээ хайрлаж хамгаалах хүсэл зорилготой хэн бүхний өмнө нээлттэй юм. Энэ удаад “MCS Coca-Cola”, Дэлхийн байгаль хамгаалах сан, Сэтгүүлч коллеж, “Боловсрол” телевиз зэрэг олон байгууллага аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн урлаг соёлын салбарынхан, хөдөө, орон нутгийн иргэд ч оролцохоо мэдэгджээ. Хэрэв та байгаль эх дэлхийгээ хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулахыг хүсвэл ням гаригийн үдэш нэг цагийн турш гэрлээ унтрааж, аянд нэгдээрэй.
Э.САРАА