Орхон аймгийн Хүүхдийн урлагийн “Яргуй” наадам гуравдугаар сарын 20-нд Хүүхдийн ордонд болж, 0-5 насны ангилалд 20 цэцэрлэгийн 231 хүүхэд 7 төрлөөр авьяас билгээ сорьжээ. Гэвч үйл ажиллагаа хэт сунжирснаас Эстрад хамтлагийн 70 шахам хүүхэд хасагджээ. Хүүхдүүдийн ар гэр болон дуу хөгжмийн багш нар гомдоллож, бөөн будлиан үүсчээ. Гэхдээ зөрүүд зохион байгуулагчийг дийлээгүй бололтой. Шүүгчид “Наадацгаая” дууг Эстрадын гоцлол дуунд тооцож, шилдгийг шалгаруулсан байна.
Харамсалтай нь энэ дууг Эстрадын хамтлаг дуугаар тооцоогүй аж. Зарим аав ээж нар бяцхан ханхүү, гүнж нарынхаа тоглолтыг нь үзэж чадаагүйдээ тун ч сэтгэл дундуур буцсан гэнэ. Будлиантай шүүгчдийн буруугаас бяцхан хэрүүлийн алим үүссэнээр “Яргуй” наадам сүр дуулиантай өндөрлөжээ.
Чөлөөт уран бүтээлийн “Номин” телевиз