СХД-ийн иргэдийн хуралдай болов

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

СХД-ийн иргэдийн хуралдай болов

МАХН-МҮАН-ын улс төрийн холбооноос зохион байгуулж буй бүх ард түмний их хурилдайн ажлын хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэдийн ард түмний их хуралдай өчигдөр МҮЭСТО-д боллоо. Хуралдайд тус дүүргийн мянга хоёр зуу гаруй иргэд оролцсон бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар улс төрийн холбооноос дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй үг хэлсэн  байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өдгөө зохион явуулж буй ард түмний их хуралдай, улс төрийн холбооны мөрийн хөтөлбөр, бүх ард түмнээр хэлэлцүүлэхээр бэлтгэж буй шинэ үндсэн хуулийн төсөл, Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээ, ашиглалтын талаар санал бодлоо хэлж, 2008 оны сонгуулийн хуудсыг дахин тоолох, Тавантолгойн ордыг зуун хувь ард түмний мэдэлд өгөх зэрэг зарчмын санал гаргажээ.

МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг олигархчуудын гарт орсон төрийн тухай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан сонгуулийн хууль, түүх соёл, уламжлалаа хадгалж үлдэх талаар сонирхолтой яриа өрнүүлж, иргэдтэй санал бодлоо солилцлоо.

Хурилдайд оролцсон иргэдийн төлөөлөгчид засгийн газраас явуулж байгаа тэтгэвэр тэтгэмжийн бодлого, хүнсний өргөн хэрэглээний барааны тэр дундаа махны үнийн өсөлт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж нөхцөл, хотын хөрс, агаарын бохирдлын тухай  гээд нийгэмд тулгамдаж  буй  олон асуудлаар үзэл бодлоо илэрхийлж үг хэлсэн байна.

О.СЭРГЭЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж