“Алтан чагнуур”-ын эзэд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

“Алтан чагнуур”-ын эзэд маргааш тодорно

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “Алтан чагнуур” ёслолын үйл ажиллагааг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа нь энэ сарын сарын 30-ны өдөр буюу маргааш Соёлын төв өргөөнд болох гэж байна. Уг шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж