Меган Фокс хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Меган Фокс хөл хүнд болжээ

“Transformers” киноны дүрээр MTV-ийн киноны шагнал хүртэж байсан жүжигчин Меган Фокс хөл хүнд болсон гэнэ. Меган Фоксын нөхөр Брайн Грийн Остин энэ мэдээг сонсоод хөл нь газар хүрэхгүй баярлаж, зөвхөн  гэр бүлийнхэн болон ойр дотныхондоо л хэлсэн нь тун удалгүй хэвлэлийнхний чихэнд хүрч амжжээ.

Хос хоёр анх 2004 онд “Hope & Faith” киноны зураг авалтын үеэр анх танилцжээ. Тэд 2010 онд Хавайд сүй тавьсан билээ. Меган Фокс “Трансформерс” киноны найруулагч Майкл Бейг Гитлертэй зүйрлэсний дараа сүүлчийн ангид тоглох эрхээ алдсан юм. Өнгөрсөн 2011 онд “Жона Хекс” кинонд бүтээсэн дүрийнх нь төлөө “Алтан бөөрөлзгөнө”-өөс хамгийн муу жүжигчнээр нэрлэсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж