Ч.Цэвээнпүрэв ээлжит ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Ч.Цэвээнпүрэв ээлжит ялалтаа авлаа

Буурал Европийн боксын рингийг арваад жилийн турш шуугиулж яваа, Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв ялалт амжилтын мэдээ түгээсээр Лондонгоос ирлээ. Энэ сарын 23-нд Лондон хотын “The Troxy” спортын ордонд болсон WBC-гийн олон улсын бүсний төлөөх тулаанд тэрээр Францын 28 настай Бастиан Розеуг наймдугаар үед хүнд цохилтоор сөхрүүлжээ. “Эхний гурван үед би оноогоор давамгайлж, дараагийн дөрвөн үед тэр жаахан илүү байсан болов уу. Наймдугаар үе эхлүүт л би хойш хоёр алхаад хажуугаас цохиж унагалаа” хэмээн Цэвээнээ ярьж байна. Чухам энэхүү цохилтыг нь боксын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, Монголын ахмад дайчинг шагшин магтаж байгаа талаар гадаадын хэвлэл мэдээлэлд дурьджээ.

Сонирхуулахад 41 настай Цэвээнпүрэв сая мэргэжлийн боксын 41 дэх тулаанаа хийсэн нь энэ юм. WBU, WBF холбооны дэлхийн аварга, Британийн аварга цол хүртэж, WBC-гийн олон улсын бүсний эзэн болох явцдаа тэрээр нийт 36 тулаанд ялаад (үүнээс 24-ийг хүнд цохилтоор) байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж