Jaguar Хятадын зах зээлд хөл тавина

Хуучирсан мэдээ: 2012.03.29-нд нийтлэгдсэн

Jaguar Хятадын зах зээлд хөл тавина

Энэтхэгийн
“Tata Motors” фирмийн эзэмшилд очсон автомашины “Jaguar Land Rover”
(JLR) концерн нь Хятадын “Chery Automobile” компанитай хамтран Jaguar
болон Land Rover машинуудыг Хятадад үйлдвэрлэхээр болсон байна. Хоёр тал
ойрын хугацаанд хамтран автомашин үйлдвэрлэх талаар судалгаа тооцоо
хийхээр болсон тухай компаниудын удирдлагууд зарласан байна. Эхлээд
хөдөлгүүр үйлдвэрлэхээр ажиллах бөгөөд дараа нь Хятадад үйлдвэрийн
сүлжээг байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Хэтдээ шинэ загварын машин
бүтээх талаар ярилцсан гэнэ.

“JLR” концернийн тэргүүн Ральф Спет
болон “Chery Automobile” компанийн тэргүүн Инь Тунъяо нар хамтарсан
мэдэгдэлдээ “Хятадын зах зээлд Jaguar болон Land Rover машинуудын эрэлт
сүүлийн жилүүдэд өссөөр байгаа” гэж онцолсон юм. Мөн тэд “JLR болон
Chery хамтдаа дэлхийн автомашины энэ том зах зээлд нэртэй брэндийн
машиныг нийлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

“Chery
Automobile” компани нь “JLR” концернийг бодвол харьцангуй хямд үнэтэй
машин үйлдвэрлэдэг боловч Хятадын зах зээлийн талаар илүү туршлагатай
юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж