
“JLR” концернийн тэргүүн Ральф Спет болон “Chery Automobile” компанийн тэргүүн Инь Тунъяо нар хамтарсан мэдэгдэлдээ “Хятадын зах зээлд Jaguar болон Land Rover машинуудын эрэлт сүүлийн жилүүдэд өссөөр байгаа” гэж онцолсон юм. Мөн тэд “JLR болон Chery хамтдаа дэлхийн автомашины энэ том зах зээлд нэртэй брэндийн машиныг нийлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.
“Chery Automobile” компани нь “JLR” концернийг бодвол харьцангуй хямд үнэтэй машин үйлдвэрлэдэг боловч Хятадын зах зээлийн талаар илүү туршлагатай юм.
Н.Тунгалаг