Б.АМАРХҮҮ: Би жинхэнэ хайртайгаа хожим учирсан

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Б.АМАРХҮҮ: Би жинхэнэ хайртайгаа хожим учирсан

 Монгол
Улсын нэрийг дэлхий дахинд дуурсгаж яваа монголчууд цөнгүй. Тэдний нэг
ОХУ-ын "Народный артист-3" телевизийн шоуны ялагч, "Премьер-министр"
хамтлагийн дуучин Борхүүгийн Амархүүгийн "Сибирь" сонинд өгсөн
ярилцлагыг орчуулан нийтэлж байна. Тэрээр РТР телевизийн энэхүү шоуны
35 мянган оролцогчоос ялагч болон тодорсон билээ.

-Таны үсний засалт их өөр болжээ?
-Зарим
нь зохисон байна, нөгөө хэсэг нь нэгл хачин гэжхэлээд байгаа. Гэхдээ би
амьдралынхаа шинэ үеийн юм бүхнийг еөрөөр эхэлье гэж бодсон юм. Жаахан
сонин санагдаж байж магадгүй, гэхдээ л Москва орчмын уур амьсгалыг
өөрчлөхөөр шийдэж, байраа ч сольсон. Үсээ засуулсан маань ч үүнтэй
холбоотой. Энэ нь на-майг бүгд ойлгоход тусална гэж бодсон юм.

-Тэгээд танд юу мэдрэгдэж байна вэ?
-Би
зүгээр суух дургүй. Харин өөрийн авъяас чадвараа дайчилж бага багаар
бусдыг гүйцэж түрүүлэхийг хүсч байна. Бүх юм сайн сайхан болно гэдэгт
би итгэдэг. Аливаад гар татах, "чихгүй толгой" мэт байх, хамгийн гол нь
муу хүн байхыг жигшдэг.

-Чухам юугхарамлах гэж?
-Энэ
нь санхүү мөнгөний асуудал биш л дээ. Сэтгэл хөдлөлөө гаргаж байх
хэрэгтэй. Найз нөхөд чинь чамайг хайрлаж байвал чи ч гэсэн хайраа
тэдэнд харамгүй зориул. Хэн нэгэн

чамаар доог тохуу хийж байвал
түүнийгбүүанзаар. Бачимдажуурлах хэрэггүй. Слава Прутков гэж Москвад
байх үеэс нөхөрлөсөн миний нэг найз байдаг юм. Бид сайхан харилцаатай ч
хааяа муудалцах үе гарна. Заримдаа хэн нэгний дотуур хувцас түүний орон
дээр байж байвал тэр уурлаж, хашгичаад бөөн юм болно. Гэвч орой нь ганц
нэг шар айраг задлаад, инээж хөхөрч суухад өдрийн явдал аль эрт
мартагдсан байдаг. Иймэрхүү юм хүний амьдралд байх л зүйл мэт санагддаг.

-Хүн бүхэнтэй ойлголцоод байдаггүй, зөвхөн "дотор хүн"-тэйгээ амьдардаг хүн цөөнгүй байдаг. Ийм тохиолдолд яасан нь дээр вэ?
-Тиймэрхүү
хүний хувийн зан чанарыг өөрчлөх энгийн арга бий гэж боддог. Түүнийг
нээх л хэрэгтэй. Миний нэг найз охин тийм байсан юм. Энэ чанарыг нь би
бүр илүү үнэлсэн ч байж магадгүй. Ямартай ч би түүнийг хайрлажүнсч,
тэвэрдэгбайлаа. Хэрэв миний ирээдүйн эхнэр"Би ганцаараа баймаар байна"
гэвэл би лав эсэр-гүүцэхгүй. Эцсийн эцэст энэ хүн надтай насан туршдаа
хамт байгаагүй, өмнө нь тэр өөр амьдралтай байсан шүү дээ.

-Сибирийн тухай ярилцвал ямар вэ?
-Сибирь
бол олон сайхан хүн, олон арван авъяастны өлгий нутаг. Миний Улаан-Үд
бол хүмүүс нь бие биенээ таньдаг хөдөөрхүү газар. Тэнд зундаа маш
бүгчим халуун, тэгсэн атлаа борооны дараа сайхан агаар үнэртдэг юм.
Гудамжаар нь алхахаар нүүр, хамар дээгүүр хөлс дааварлаад л…

-Та яагаад Монголоос Улаан-Үдэд ирсэн юм бэ?
-1996
онд аавыг маань Буриадын циркт ирж ажиллах хүсэлт тавьсан юм. Аав маань
циркийн жүжигчин хүн л дээ. Тэр ч зөвшөөрч, хүү минь хэ-дүүлээ
Улаан-Үдэд гурван жил ажил-лаад ирье гэжхэлсэн. Би 10-11 настай л
байсан юмдаг. Гурван жил ч өнгөр-лөө. Тэгтэл аав дахиад нэг жил байя
гэсэн. Тэгсээр байгаад л 12 жил болсон доо.

-Орос хэл яаж сурсан юм бэ?
-Энэ
бол аймшиг байсан. Буриадад ирсний дараа аав, чамаас хүн юм асуувал
"тийм" л гэдэг юм шүү гэж зааж өглөө. Эхлээд мэдээж сургуульд орсон.
Ангийн багш Вера Дмитриөвна, "Хүүхдүүд ээ, манай ангид Монголоос шинэ
сурагч ирлээ. Амархүү, бос доо" гэдэг юм байна. "Сайн байна уу,
Амархүү. Чи хэдэн настай вэ" гэх зэрэг бүх асуултад нь би "тийм" гэсэн
ганцхан хариулт өгч байлаа. Одоо бодоход инээдэмтэй л байсан байх.
Манай ангийнхан тухайн үед намайг дооглож, хэн нэг нь "Тэнэг юм уу" гэж
хашгирч байсан ч удалгүй дотносон "карандаш", "линейка" гэж хэл дээ
хэмээн давтуулж хэлүүлэн орос хэлийг зааж эхэлсэн. Тэд миний амьдралд
багагүй үүрэг гүйцэтгэсэн учраас одоо ч сэтгэлд дотно ойр байдаг. Бид
алс хол байсан ч биенээ дурсан харилцаатай байгаа. Түүний дотор найз
охин Настя Лазереваг би илүү дурсан санадаг.

-Танай ангийн охин уу?
-Тийм
ээ, манай ангийн дарга, миний дунд сургуулийн анхны хайр. Анхны хайр
гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан хичээлийн дараа "Настя,
би чамайг хүргэж өгч болох уу" гээд цүнхийг нь авч, сургуулийнхаа бүх
хөвгүүнээс хамгаалж, харамлаж явсан юмдаг. Магадгүй хүүхдийн томоогүй
зан, шохоорхол байсан байх. Харин миний жинхэнэ хайр надтай хожим
байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм. Яагаад гэвэл, би тэр бүсгүйтэй анх
танилцахдаа юу болж өнгөрснийг ёстой ойлгоогүй. Яах учиртайг ч мэдэхгүй
байлаа. Хэрэв емне нь би тийм сайхан бүсгүйтэй учирч байсан бол түүнтэй
яаж харилцах, хэрхэн ойлголцохыг мэддэг болчихсон байх байлаа. Түүний
дэргэд байхад дандаа сандарч тэвддэг байв. Энэ нь үнэндээ миний алдаа
байсан л даа. Одоо бол миний амгалан тайван байдлыг юу ч
алдагдуулахгүй, энэ сайхан хайраа" эрхэмлэн дээдлэх хэрэгтэйг ойлгосон.
Ингэж л хайраа олсон доо.

-Тэр танаас эгчмэд юм уу?
-Тийм, цөөхөн эгч. Тэр ухаалаг, хеөрхөн, хамгийн гол нь гайхалтай сайхан эмэгтэй. Түүнийг Оля гэдэг, найрал дуучин.

-Та мэргэжлээ хэрхэн сонго-сон юм бэ?
-Манай
ангийнхан намайг чи дуулах ёстой гэж хэлдэг байсан. Харин би болохоор
цирк юм уу, спор-тоор явна гэж боддог байлаа. Бид сургууль дээрээ
сагсан бембөгийн баг байгуулж, улсын аваргад ерсөл-дөж байсан удаатай.
Гэвч хүүхдүүд миний дуучин болох замыг тавьсан гэж хэлж болно.

-Та дунд сургуульд сурч байхдаа ажиллаж байсан гэсэн байх аа?
-Би зургадугаар ангид байхаасаа зоогийн газарт дуулдаг байсан.

-Та дуучин болохыг хүсээгүй гэсэн биз дээ?
-Гэхдээ
өертеө дуртай машинаа худалдаж авахыг хүсдэг байсан юм. хоёр, гурван
зоогийн газар орой үд-шийн цагаар дуулж, анх 200 рублийн цалин авснаа
сайн санадаг. Би маш их баярлаж, аав, ээж, ахдаа бүх мөнгөөрөө чихэр
худалдаж авсан юмдаг.

-Өөртөө ямар чихэр авав даа?
-"Алтан түлхүүр" ирис авсан. 50 хайрцаг чихэр худалдаж аваад, юмдаг.

-Өөртөө ямар чихэр авав даа?
-"Алтан
түлхүүр" ирис авсан. 50 хайрцаг чихэр худалдаж аваад,
_зашмыиньлзд>гууль дээр аваачиж нэг рубль нэмж зарж байлаа. Сайн
бизнес байсан шүү. Манай сургууль ганц буфеттэй. Тэр лав зуун жилийн
настай байх. Миний сурч байсан 39 дүгээр сургууль нэг давхар, дүнзэн,
урт байшинд байдаг, бид түүнийгээ "тахиан ферм" гэдэг байж билээ.

Мартсанаас хэзээ машин худалдаж авсан бэ?
-1996
оны "Тоёото Марк-2" худал-даж авдаг юм байна. 18 настай миний бие
өөрийгөө машин дотроо хаан мэт бодож явлаа. Би аавыгаа ажлаас тарахад
нь очиж авъя гэж хэлээд найз нарынх нь нүдэн дээр машиндаа суулгаад
явахдаа өөрөөрөө бахар-хаж байлаа. Тэр машинаа удалгүй худалдсан ч
миний машин хүсэх со-нирхлыг улам бадраасан. Москвад ирээд дахин нэг
машин авч "шатсан".

-Тэр удаад ямар машин авсан юмбэ?
-Хар өнгөтэй "Мицибуши ланд".Түүнийг нэг жил унасны дараа шинэ, өвөрмөц гол нь хүчтэй машин унах сонирхол төрж эхэлсэн дээ.

-Танд хүүхэд ахуйдаа емсөхдуртай ямар хувцас байсан бэ?
-Би
бейсболоор хичээллэхийг ямагт хүсдэг байлаа. Тэгээд бейс-болын хувцас,
бас кепка, саравчтай малгай… Өвөл ч байсан тийм малгай өмсч багш нар,
ээждээ зэмлүүлдэг байж билээ. Бүх хүн үстэй малгай-тай явж байхад би
саравчтай малгай өмсч гангардагбайв. Сургууль гэрийн хооронд чихээ дарж
аваад 20-25 минут гүйж хүрдэг байсан даа. Чихээ хөлдөөжч байлаа.

-Дунд сургуулиа төгсөөд хаашаа явсан бэ?
-Улаан-Үд
дэх Дорнод Сибирийн урлагийн академид суралцаж байна. Намайг тэнд үлдэж
суралцах болсонд хүмүүс их гайхсан гэнэ лээ. Энэ ака-демиас Орос оронд
төдийгүй хилийн чанадад алдаршсан олон арван авъяастан төрөн гарсан юм.
Би су-ралцахын зэрэгцээ сонирхсон ажлаа хийж дадлагажиж,
туршлагажижчанадад алдаршсан олон арван авъяастан терөн гарсан юм. Би
су-ралцахын зэрэгцээ сонирхсон ажлаа хийж дадлагажиж, .туршлагажиж
байгаадаа баярлаж явдаг. "Асдын авъяастан-3" шоунд оролцсоны дараа 3-4
сар Москвад байж байгаад иртэл манай хегжмийн багш "Чи их өөрчлөгджээ"
гэж хэлсэн. Ямар утгаар хэлснийг бүү мэд. Цаг хугацааны явцад хөдөө
буйд газраас Москвад очсон хүн асар хурдан өөрчлөгддөгийг мэдэрсэн.
Орчин-тойгоо хурдан зохицож амьдрахгүй бол дээрэлхэх, хуурах явдал
цөөнгүй гардаг. Би Беларусийн галт тэрэгний буудал дээр ирмэгц
Москватай мэндчилж, намайг байгаагаар минь хүлээж аваарай гэжхэлжбайсан
юм,–Гэвч тийм байгаагүй. Сайн, муу оло"н зүйл тохиолдсон ч муу нь
илүүтэй байсан.

-Жишээлбэл…? -Олон хүн намайг
басамжлах маягтай харилцаж, нэг их сайн биш юм гэхчлэн гоочилж байв. Та
бол тийм хүмүүсийг яах байсан бэ.

-Хэлэхэд амархан ч ямар нэгбайдлаар өөрийгөө хамгаалах"дархлаа" тогтоох ёстой байх.
-Тийм
учраас л намайг "өөрчлөгд- жээ" гэж багш маань хэлсэн байх. Москвагийн
хүн биш боловч 5-6 жил тэнд амьдрахад төрөлхийн юм шиг тийм
"дархлаа"-тай болох юм шиг байна лээ. Би ч ингэж л өөрчлөгдсөн болов
уу. Энэ нь амьдралд ухаалаг хандаж өсч дэвжихэд нөлөөлдег юм байна.

-Хөгжмийн ертөнцөд түүн шиг л эрч хүчтэй байх юмсан гэж үлгэр авдаг хүн бий юү?
-1995
онд цомгоо анх гаргаж байсан "Васкз1гее{ Воуз" хамтлаг байна. Би тэдний
ганцхан дууг сон- соод л шууд биширсэн. Одоо ч тэднийг бишрэн шүтэж,
дууг нь сонсч, тэдэнтэй хамт тайзан дээр дуулахыг мөрөөддөг. Би цаашид
их амжилтад хүрч, дээрх хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд
"Премьер-министр" хамтлагт орсон юм.

Д.МӨНХЖАРГАЛ /2008 оны 2 сарын 1/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж